С.САРУУЛ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Манай улсын 10,000 гаруй иргэн БНХАУ-д суралцаж байна. Цар тахлын улмаас энэ оюутнуудад хилээр нэвтрэх, сургалтын төлбөртэй холбоотой бэрхшээл үүссэнийг шийдвэрлэж өгөхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Элчин сайдаас хүслээ. Мөн Хятадын талаас Монголд хувийн зардлаар суралцаж байгаа Хятад оюутнууд цар тахлын үед ямар байдалтай сурч, амьдарч байгаа талаар нарийвчилсан мэдээлэл өгөхийг Боловсрол, шинжлэх ухааны сайдаас хүсчээ.
Эх сурвалж: www.polit.mn