Б.ОД
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн энэ оны хоёр дахь хуралдаан өнөөдөр боллоо.Хурлаар Монгол Улсын Засгийн газраас “Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд туссан Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Ажилсаг Монгол” төслийг хэлэлцэв.
Төслийн зорилго нь залуучуудад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлж, мэргэжлийн зөвлөгөө өгөх замаар ажилтай, орлоготой болгох юм. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн гишүүд төслийг хэлэлцэн, холбогдох хууль тогтоомжийн дагуу Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн батлуулахыг дэмжлээ.
Эх сурвалж:www.polit.mn