С.Батчулуун: Батчулуун ингэж хэлбэл худалч гэнэ, англичуудыг худалч гэх үү

2021-02-25
Нийтэлсэн: Админ
 14 мин унших

З.БОЛД

 

“Ард түмний онц зөвлөл” буюу “АТОЗ” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч С.Батчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Сүүлийн үед оффшорын асуудал олны анхаарлын төвд ороод байна. “АТОЗ” хөдөлгөөн 2017 онд оффшорчидтой тэмцэх зорилгоор үүсэн байгуулагдаж байсан шүү дээ. Танай хөдөлгөөн анх үүссэн цагаас эхлээд оффшортой тэмцэх чиглэлд ямар үр дүнтэй ажилласан гэж үзэж байна вэ?

-2016 онд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум Панамын баримт бичгийг цацсан. Би өөрөө улстөрч хүний хувьд түүнээс ч өмнө Монголын улстөрийн голомт нэг л биш, сэтгэлд хүрэхгүй байгааг анзаардаг байсан. Дэлхий дахинд зарлагдсан оффшорын ноцтой баримт бичиг дэлгэгдэж, түүнд Монголоос 49 иргэн холбогдсон байгааг харахад Монгол төрийн голомт бохирдсон гэдэг нь тодорхой болсон. 1990 оны Ардчилсан хувьсгалд оролцож явсан анхдагч гишүүний хувьд надад олон зүйл бодогдсон. Ингээд энэ асуудалтай тэмцэх хүчирхэг байгууллага байгуулъя гэж шийдсэн. Оффшортой тэмцлээ гээд би юу хожих вэ. Харин үр дүнд хүрч чадвал миний үр хүүхэд, Монголын ирээдүй арай эрүүл нийгэмд амьдарна. Иймээс төр, нийгэмд үйлчлэх ард түмний нэгдэл буюу “АТОЗ” ТББ-ыг санаачилж, үүсгэн байгуулсан. Энэ бол тодорхой зорилготой байгууллага, улс төрийн нам шиг карьер хөөх байгууллага биш. Зорилгодоо хүрвэл татан буулгаж ч болно. Эхний ээлжинд АТОЗ-өөс УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлсэн ч тэр үеийн УИХ-ын гишүүд, УИХ-ын дарга дүлий царайлсан. Иймд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид шаардлага хүргүүлсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маш товчхон хариулт өгсөн. “Дэмждэггүй юм аа гэхэд эсэргүүцэх арга алга” гэж хэлсэн. Энэ бол 2017 оны өдий үед болсон явдал.

Би бол үндсэн зорилгоо анхнаасаа мэдэж байсан. Төрийн бус байгууллагууд төв талбайд гарч жагсаад, шаардлага хүргүүлээд амжилтад хүрчихдэггүй. Иймд “АТОЗ” бусад төрийн бус байгууллагаас өөр арга менежментээр явъя гэж шийдсэн. Жагсаж цуглаж, орилж хашгирахаас илүү маш ухаалаг гэрээ хийе, үүнийг дараагийн Ерөнхийлөгчтэй байгуулъя, тэр гэрээгээр том хариуцлага тооцъё гэдэг санаа төрсөн. Одоо энэ гэрээ үйлчилж байна. Энэ гэрээг дөрвөн жил мартаж болно. Гэхдээ энэ гэрээнд орсон нэг чухал заалт нь “...гэрээг хэрэгжүүлэхийн төлөө арга хэмжээ авахгүй бол сайн дураараа огцорно” гэсэн заалт юм. Тиймээс одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших гэж байгаа бол энэ гэрээг хэрэгжүүлэхийн төлөө явахаас өөр арга байхгүй.

-2017 оны Ерөнхий­лөгчийн сонгуулийн өмнө “АТОЗ” болон нэр дэвшигч Х.Баттулга нар “Ард түмний гэрээ” байгуулсныг санаж байна. Бусад нэр дэвшигч нь санал тавьсан уу. Яаж хүлээж авсан бэ?

-Ер нь ийм гэрээг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч зүгээр ч нэг байгуулчихгүй. “АТОЗ”-тэй гэрээ байгуулах юм бол ард түмний саналыг авна гэсэн ойлголт төрөх хэмжээнд байхын тулд манай байгууллага 2017 оны хавар улс төрийн акцуудаа хийсэн. Үүний үр дүнд “АТОЗ” олон дэмжигчтэй болсон. Ингээд бид 2017 оны тавдугаар сард Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд, С.Ганбаатар, Х.Баттулга нарт гэрээний төслөө явуулсан. Энэ гэрээний хамгийн нандин заалт нь “...оффшорын мөнгийг оруулж ирэхгүй юм бол огцорно” гэдэг заалт. Үүнийг хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурвал энэ гэрээ өөрөө үйлчилнэ гэдэг зорилготой.

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатартай байгуулж чадаагүй. МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын зүгээс надтай ямар ч гэрчгүйгээр хоёулхнаа уулзах санал тавьсан. Би үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Удирдах зөвлөлийн гишүүд мөн нөлөө бүхий хэвлэл, мэдээллийн байгууллагуудын төлөөлөлтэй хамт уулзъя гэсэн. Надтай хоёулхнаа уулзана гэдэг бол авлигадах арга. Ингээд тэр уулзалт болоогүй.

Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга гэрээний төслийг хүлээн аваад ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг нь манай гэрээн дээр ажиллаад дүн шинжилгээ хийсэн байх. Хэд хоногийн дараа Х.Баттулга нэр дэвшигчийн зүгээс “Энэ гэрээ бол миний өөрийн хүсч яваа зүйлтэй нийцэж байна, гэрээ байгуулъя” гэсэн хариу өгсөн. Ингээд гэрээг байгуулсан.

Хэрвээ Ард түмний гэрээг аль ч нэр дэвшигч хүлээж аваагүй бол энэ ажил тэр жилдээ нас барах байсан. Хүлээж авсан учраас гүйцэтгэлийг нь гурван саяулаа хараад сууж байна. Гэрээ хийчихээд хэрэгжүүлэхийг эрмэлзэхгүй байх нэг тал байна. Бид талбай дээр хэд хэд жагсаад л дуусна. Гэвч Х.Баттулга хэлүүлэлтгүй хийсэн. Яагаад гэвэл анх гэрээ байгуулахдаа бидэнд хэлсэн. Анхнаасаа “”Ерөнхийлөгч болъё" гэдэг нь оффшортой тэмцэх хүсэл зориг байсан байх. Өөрийнх нь санаанд таарсан болоод л байгуулсан байх гэж боддог.

-Ард түмний гэрээг ямар баримт бичиг, хууль тогтоомжид үндэслэж боловсруулсан бэ. Ард түмний гэрээ гэж нэрлэхийн тулд нийт ард иргэдийн дэмжлэгийг олох ёстой байх. Хэдэн хүн гарын үсэг зурсан юм бэ?

-Бид гэрээнийхээ төслийг Авлигын эсрэг НҮБ-ын конвенц, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцуудын дагуу боловсруулсан. Бүх заалтаар нь ярина гэвэл цаг хүрэхгүй. 200 орчим нүүр гэрээ байгаа.

Өнөөдрийн байдлаар манай гэрээнд 1.1 сая сонгогч гарын үсэг зурсан байна. Энэ бол бидний дөрвөн жилийн ажлын дүн. Тиймээс хүссэн ч хүсээгүй ч Ерөнхийлөгч энэ гэрээг биелүүлэх ёстой.

Манай байгууллага улс төрийн нам биш учраас хатуу гишүүнчлэлгүй. Дэмжигчдээ бүртгэж байгаагүй, бүртгэх ч сонирхол байхгүй. Нийгэмд хүргэх мэдээллүүдээ хүргэдэг.

-Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хугацаанд “Ард түмний гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлж чадсан гэж “АТОЗ” үзэж байна уу. Биелүүлж чадахгүй бол огцрох заалттай гэж та дээр хэллээ шүү дээ?

-Гэрээ хийснээс хойш нэг хэсэг Ерөнхийлөгч юу ч хийхгүй байгаа юм шиг харагдаж байсан. Гэвч бид гэрээндээ итгэж байсан. Ерөнхийлөгч дахин нэр дэвших л юм бол энэ гэрээг биелүүлсэн байх ёстой. Оффшортой тэмцэх нь маш хүнд ажил гэдгийг ч бид ойлгож байсан. Гэвч Ерөнхийлөгчийн зүгээс шаардаж шахуулаагүй. 2017, 2018, 2019 онд бидний зүгээс ч Ерөнхийлөгчтэй уулзах хүсэлт тавьж байгаагүй. Хэрвээ энэ гэрээнд гарын үсэг зурчихаад биелүүлэхгүй бол 2021 оны сонгуулиар “АТОЗ” Ерөнхийлөгчийн хувьд сөрөг хүчин болно. Бид үүнд найдсан.

“АТОЗ”-ийн хийсэн нэг чухал ажил нь дээр дурдсан хоёр конвенцийг гаргаж ирж тавьсан явдал. Энэ хоёр конвенцийг одоогийн Ерөнхийлөгчид санал болгосон. Энэ конвенцыг үндэслэж АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзаач, АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзахдаа хоёр улсын прокурорын газар энэ конвенцийн хүрээнд хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдүүлэхээс ажлаа эхлээч гэж санал тавьсан. Тэгж байж л УИХ-ын гишүүн С.Батболдын оффшорын асуудал гарч ирж байгаа юм.

Өнөөдөр УИХ-ын гишүүн С.Батболдын хэрэг дэлхийд зарлагдлаа. Энэ бол зөвхөн эхлэл нь гэж бид харж байна. Хэрвээ энэ хэргийг дуусгавар болтол нь явах юм бол дараагийн 48 хүний хэрэг цахилгаан шиг л хурдан мөрдөгдөх боломжтой. Ингэснээр оффшор бүсээс 17 орчим тэрбум ам.доллар орж ирэх болов уу гэсэн бидний төсөөлөл байгаа юм. Энэ мөнгөөр бид өрөө дарж болно. Бидэнд 32 тэрбум ам.долларын өр бий. Үүнээс 14 орчим тэрбум ам.долларын өрийг тайлагнаж болдог байхгүй юу. Жишээ нь, Чингис бонд, Самурай бонд, автозамын барилга, бүтээн байгуулалтын ажил гэх мэт ажил хийлээ. Энэ бүгд 14 орчим тэрбум ам.доллар болдог. Үлдсэн 17 тэрбум ам.долларыг нь тайлагнаж болдоггүй. Харин энэ тайланг оффшороос гаргах боломжтой гэж бид үздэг.

-Таны дурдсан хоёр конвенцийг хэрэгжүүлэхгүй байгаа учраас Монгол Улс оффшортой тэмцэж чадахгүй байна гэж та үзэж байна уу?

-Монгол Улс энэ конвенцуудад элсчихээд огт хэрэгжүүлэлгүй дарчихсан шүү дээ. Яагаад гэвэл элссэн конвенцуудаа орчуулаад үзсэн чинь төрийн өндөр албан тушаалтан хулгай хийхийг хориглосон гэрээ байхгүй юу. Хамгийн чухал заалт нь гэхэд аливаа улсын төрийн өндөр албан тушаалтан өөр улсын өөрийн адил төрийн өндөр албан тушаалтантай улсынхаа ашиг сонирхлыг зөрчин ашиг сонирхлын гэрээ хийхийг хориглоно гэж байгаа юм. УИХ-ын гишүүд ч энэ конвенцуудын талаар сайн мэддэггүй. Хамгийн харамсалтай нь Оюутолгойн гэрээг байгуулахдаа энэ конвенцуудаа барьж байгаад хийсэн бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй. Тэгэхээр Монгол төрийн голомтод байгаа ашиг сонирхлын бүлэглэлүүд Оюутолгойн гэрээг байгуулах, оффшорт мөнгө, хөрөнгөө байршуулах боломжоо хаахгүйн тулд энэ конвенцуудыг дарсан.

Бүх асуудлын гогцоо энэ хоёр конвенцид байгаа. Монгол орон дэлхийн хүчирхэг орон биш. Тиймээс нэгэнт нэгдээд орчихсон конвенцуудынхаа зүйл, заалтыг мөрдөөд явах хэрэгтэй. Конвенцид нэгдсэн 100 гаруй орон бүгд биелүүлэх ёстой. Манай УИХ нэгэнт соёрхон баталсан конвенц учраас хэрэгжүүлэх ёстой. Хэрвээ манай улс дээрх конвенцуудаар хүлээсэн үүргээ биелүүлж байсан бол авлигачид, оффшорчид ингэж даврахгүй.

Иймд Авлигын эсрэг НҮБ-ын конвенц, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцийг ард түмэнд таниулах нь “АТОЗ”-ийн ажил гэж бид үзсэн. Ингээд 2017 оны хавар НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, зарим орны ЭСЯ, олон улсын байгууллагуудад Монгол Улс энэ конвенцуудыг зөрчиж байгаа талаарх мэдээлэл хүргүүлсэн. FATF-ийн зүйл заалтуудыг зөрчиж байна гэдгийг нь мэдэгдэж, хар, саарал жагсаалтад оруулсан хүмүүс нь бид гэж үздэг. НҮБ-ын конвенцид “тухайн улсын энэ чиглэлийн төрийн бус байгууллагын хүсэлтийг Засгийн газрын хүсэлтээс дээгүүрт тавьж үзнэ” гэсэн заалт бий. Энэ заалтад үндэслээд бид Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенц, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцийг уландаа гишгэж байна гэдэг мэдээллийг өгсөн. Монгол Улс хар, саарал жагсаалтад ороход нөлөөлсөн олон асуудал байдаг байх. Тэдгээрийн нэг нь бидний өгсөн мэдээлэл гэж бид үздэг. Тухайн үед биднийг “Эх орноо хар жагсаалтад орууллаа” гэж шүүмжилж байсан. Төр бидэнд уурлаж байсан. Нөхцөл байдал ийм байхад оруулахгүй яах юм бэ. Оруулж байж л төр сэрж санана, зөв бодлого хэрэгжүүлнэ шүү дээ.

-Танай хөдөлгөөн үүсэн байгуулагдсан 2017 оны үеийг 2021 онтой харьцуулбал оффшортой тэмцэх чиглэлд хэр ахиц дэвшил гарсан гэж үзэж байна вэ?

-Тэр үед хүмүүсийн мэдлэг, ойлголт их муу байсан шүү дээ. Оффшор гэдэг үгийг янз янзаар хэлнэ, бичнэ. Оффшор бүсүүд бол банк, санхүүгийн чиглэлээр дэлхийд их өндөр итгэл хүлээсэн орнууд. Панамын баримт бичиг сөхөгдөх хүртэл монголчууд энэ талаар мэдлэггүй байсан. Би ч гэсэн сайн ойлгодоггүй байсан. Би эдийн засагч, банк, санхүүгийн мэргэжилтэн биш. Гэсэн ч судлахаас өөр аргагүй болсон. “АТОЗ”-ийн явуулсан ажлын нэг чухал үр дүн нь өнөөдөр Монголд оффшор гэхээр мэдэхгүй хүн байхгүй болсон.

Жишээ нь, Англи, Америк, ОХУ гэсэн зарим оронд царцаагдсан С.Батболдын хөрөнгө гээд дэлхийд зарлалаа. С.Батчулуун ингэж хэлбэл худалч гэнэ. Х.Баттулга ингэж хэлбэл худалч гэнэ. Англичуудыг худалч гэхийг нь харъя. Байдал иймдээ хүрчихсэн. Хэрвээ та нар ажигласан бол УИХ-ын чуулганы хуралдааны үеэр С.Батболдын биеийн хэлэмжээс харахад маш их хүнд байдалд орсон хүн шиг харагдаж байна лээ.

-Ерөнхийлөгч Х.Баттулга ч өөрөө оффшортой юм биш үү. Хэвлэлээр тэгж бичээд байна шүү дээ. Та бүхэнд эргэлзээ төрж байв уу?

-Тэгэлгүй яах вэ. Х.Баттулгатай гэрээ хийдэг нь зөв үү, буруу юу, бас нэг оффшорчинтой гэрээ хийчихсэн юм биш үү гэж би эргэлзэх ёстой. Гэхдээ дэлхий дээр 150 гаруй оффшор бүс бий. Миний хамгийн их сонирхдог нь Хонгконг, Сингапурын бүс нутаг. Энэ бүс нутаг дахь оффшор мөнгөний асуудал Панамын баримт бичиг шиг задрах юм бол юу гарч ирэхийг хэн ч мэдэхгүй. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас өөрсдийн гаргаж тавьсан баримтын өмнө хариуцлага хүлээдэг, эх сурвалжаа баталдаг. Дэлхийн 100 гаруй орны оффшорчдыг зарлахад нэг нь ч худлаа мэдээлэл байна гээгүй. Энэ бол эх сурвалж нь хөдлөшгүй, яаж ч няцааж болохгүй баримт бичиг гэж үздэг. Панамын баримт бичгийн дагуу БНХАУ, ОХУ, Англи орон оффшорчдоосоо салж байна.

-Оффшорын асуудал 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хурцаар хөндөгдсөн. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль дөхөөд эхэлсэн үед буюу өнгөрсөн оны сүүл үеэс эхлээд оффшорын асуудалд олны анхаарлын төвд дахин орлоо. Ер нь оффшорын асуудал Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор босч ирдэг юм уу гэж олон нийтийн зүгээс харж байгаа байх?

-Олон нийт яг л тэгж хардаг. Чи нөгөө 17 тэрбум ам.доллар оруулж ирнэ гэсэн яасан бэ, чи амаа таглуулсан уу гэж асуудаг. Надад ийм асуулт өдөр бүр ирдэг. Гэхдээ энэ амар ажил биш. Би Туул голоос хувингаар ус хутгаад ирэхтэй адил ажил биш. Малын хулгайчийг мөрдөхтэй зүйрлэхгүй ажил. Монгол Улсад үүрлэсэн луйварчид, залилангийн гэмт хэрэгтнүүдийг мөрдөхөөс ч хэцүү ажил. Яагаад гэвэл олон улсын харилцан ойлголцол, улс орнууд хоорондоо санал нэгдэх хэмжээнд явагддаг. Үүнийг иргэд тэр бүр ойлгодоггүй.

Өнөөдөр энэ ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл амархан хийчихгүй байгаа биз дээ. Монголын ард түмэн Ерөнхийлөгчийг энэ тал дээр үнэлэх хэрэгтэй. Жишээ нь, С.Батболд дээр л гэхэд бүтэх магадлал 20-30 хувьтай байсан зүйл шүү дээ. Өнөөдөр дэлгэгдээд буй баримтууд гарч ирэх хүртэл их ажил хийсэн байх. Гэхдээ үүнийг Монголын төр хийхгүй юм бол УИХ-ын гишүүд, дарга, Ерөнхий сайд нь эрмэлзэхгүй юм бол хэзээ ч бүтэхгүй ажил. Харин энэ ажлын төлөө явж байгаа ганц хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга байна.

-Тэгэхээр төр, засаг оффшорын асуудлаар яаж ажиллах ёстой юм бэ?

-Ер нь оффшор бүсээс мөнгө орж ирэх асуудал хууль эрх зүйн орчны хувьд их заримдаг шинжтэй байгаа. Яагаад гэвэл Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенц, Үндэстэн дамжсан мөнгө угаах санхүүгийн гэмт хэргийн эсрэг конвенцид 2005 онд элсчихээд дарчихсан байхгүй юу. Уул нь дээрх конвенцийн заалтуудыг Эрүүгийн хууль, Захиргааны хэргийн шүүхийн тухай хууль, Авлигын эсрэг хууль гэсэн шаардлагатай хуулиудад оруулж батлах юм бол Сингапур шиг болно. Сингапур авлигаас ингэж л салсан. Сингапур газрын доорх баялаггүй хэрнээ өндөр хөгжлөө. Авлигатай тэмцэж чадсан учраас ингэж хөгжсөн хэрэг.

Одоо бол төр, засаг таг дүлий байна шүү дээ. УИХ-ын 76 гишүүн С.Батболдын талаар юу ч хэлэхгүй байгаа биз. Дэлхийн зургаан оронд хөрөнгийг нь царцаачихсан байхад ийм юм болоогүй юм шиг царайлж байна. Монголын төр ямар бохир байгааг, хулгайчаа нууж байгааг харуулж байна. Хулгай луйврыг нь хөзөр шиг дэлгэхээр төрийн голомтод байгаа бүтэц аюулд орно гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ одоо галт тэрэг хөдөлчихсөн шүү дээ. Дэлхий дээр байгаа юмыг зогсоохыг нь харъя.

-“АТОЗ” цаашид ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ. Тэмцлээ хэрхэн үргэлжлүүлэх вэ?

-Цар тахлын хөл хорионы улмаас манай үйл ажиллагаа хязгаарлагдмал байлаа. Бид одоо оюунлаг байдал, мэдлэг боловсролоо ашиглан бичиг цаасны хэлбэрээр тэмцлээ үргэлжлүүлнэ. Мөн бидэнд олгосон эрхийнхээ дагуу тэмцэлд орно. Тэмцлийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн С.Батболдыг огцруулах асуудлыг тавина. Ер нь бидний ажилд хамгийн их хүндрэлийг ард түмэн үзүүлдэг. Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдав гэгчээр өөрт нь тусалж, санаа тавих гэсэн хүнтэй заргалдана гэдгийг манай ард түмэн хийж байна. Тэр нь юу вэ гэхээр оффшорчдыг дахин сонгочихдог. Монгол хүн бүр энэ талаар эргэцүүлж бодох хэрэгтэй. Гэхдээ яг энэ асуудлыг ард түмэн эсэргүүцэхгүй байх гэж найдаж байна. Зүй зохистой алхам гэж харах байх.

Ер нь Ерөнхийлөгч Х.Баттулга дахин сонгогдохгүй бол оффшорын асуудал энд хүрээд дуусна. Ард түмэн мартчихдаг юм. Нийгмийн ой санамж амархан мартдаг. Сая хууль, шүүхийнхэн ёс бус асуудалд холбогдлоо гэж байна. Гэхдээ Ё.Сагсай гэдэг прокурор иймэрхүү асуудалд холбогдож байсан. Мөн Үндсэн хуулийн цэцийн дарга ч ёс зүйгүй асуудалд орооцолдож байсан. Одоо нийгэм мартчихсан байгаа биз. Тэгэхээр оффшорын асуудлыг ард түмэн тэгээд л мартчихна.

Бид Х.Баттулгыг дахин сонгогдоосой, шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлээсэй, Монгол төрийн голомтыг цэвэрлээсэй гэж бодож байна. Ингэж чадвал бидний хүүхдүүд илүү сайхан амьдарна. “АТОЗ” бол үүний төлөө л явж буй байгууллага. Бид дараагийн ээлжинд гэрээнийхээ төслийг дараагийн УИХ-ын гишүүдэд таниулахын төлөө ажиллана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.25 ПҮРЭВ № 37 (6514)

 

асуудал Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор босч ирдэг юм уу гэж олон нийтийн зүгээс харж байгаа байх? -Олон нийт яг л тэгж хардаг. Чи нөгөө 17 тэрбум ам.доллар оруулж ирнэ гэсэн яасан бэ, чи амаа таглуулсан уу гэж асуудаг. Надад ийм асуулт өдөр бүр ирдэг. Гэхдээ энэ амар ажил биш. Би Туул голоос хувингаар ус хутгаад ирэхтэй адил ажил биш. Малын хулгайчийг мөрдөхтэй зүйрлэхгүй ажил. Монгол Улсад үүрлэсэн луйварчид, залилангийн гэмт хэрэгтнүүдийг мөрдөхөөс ч хэцүү ажил. Яагаад гэвэл олон улсын харилцан ойлголцол, улс орнууд хоорондоо санал нэгдэх хэмжээнд явагддаг. Үүнийг иргэд тэр бүр ойлгодоггүй. Өнөөдөр энэ ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл амархан хийчихгүй байгаа биз дээ. Монголын ард түмэн Ерөнхийлөгчийг энэ тал дээр үнэлэх хэрэгтэй. Жишээ нь, С.Батболд дээр л гэхэд бүтэх магадлал 20-30 хувьтай байсан зүйл шүү дээ. Өнөөдөр дэлгэгдээд буй баримтууд гарч ирэх хүртэл их ажил хийсэн байх. Гэхдээ үүнийг Монголын төр хийхгүй юм бол УИХ-ын гишүүд, дарга, Ерөнхий сайд нь эрмэлзэхгүй юм бол хэзээ ч бүтэхгүй ажил. Харин энэ ажлын төлөө явж байгаа ганц хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга байна.
Танай хөдөлгөөн үүсэн байгуулагдсан 2017 оны үеийг 2021 онтой харьцуулбал оффшортой тэмцэх чиглэлд хэр ахиц дэвшил гарсан гэж үзэж байна вэ? -Тэр үед хүмүүсийн мэдлэг, ойлголт их муу байсан шүү дээ. Оффшор гэдэг үгийг янз янзаар хэлнэ, бичнэ. Оффшор бүсүүд бол банк, санхүүгийн чиглэлээр дэлхийд их өндөр итгэл хүлээсэн орнууд. Панамын баримт бичиг сөхөгдөх хүртэл монголчууд энэ талаар мэдлэггүй байсан. Би ч гэсэн сайн ойлгодоггүй байсан. Би эдийн засагч, банк, санхүүгийн мэргэжилтэн биш. Гэсэн ч судлахаас өөр аргагүй болсон. “АТОЗ”-ийн явуулсан ажлын нэг чухал үр дүн нь өнөөдөр Монголд оффшор гэхээр мэдэхгүй хүн байхгүй болсон. Жишээ нь, Англи, Америк, ОХУ гэсэн зарим оронд царцаагдсан С.Батболдын хөрөнгө гээд дэлхийд зарлалаа. С.Батчулуун ингэж хэлбэл худалч гэнэ. Х.Баттулга ингэж хэлбэл худалч гэнэ. Англичуудыг худалч гэхийг нь харъя. Байдал иймдээ хүрчихсэн. Хэрвээ та нар ажигласан бол УИХ-ын чуулганы хуралдааны үеэр С.Батболдын биеийн хэлэмжээс харахад маш их хүнд байдалд орсон хүн шиг харагдаж байна лээ.
Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

5 цаг 30 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

6 цаг 55 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

7 цаг 27 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

7 цаг 50 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

9 цаг 5 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

11 цаг 34 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

16 цаг 20 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

16 цаг 20 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

16 цаг 20 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

Өчигдөр 18 цаг 15 мин