Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр Ерөнхий сайдын өрөөнд зодолдсон гэв үү

2021-02-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

2021 оны нэгдүгээр сарын 21-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцорсон дуулиан дарагдаагүй байна. У.Хүрэлсүхийн гэнэтийн шийдвэрийнхээ дараа Ерөнхийлөгчийн тухай ноцтой үгнүүд хэлсэн. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газар огцорч байгааг “..Сү.Батболдын бүлэглэлийн төрийн эргэлт” гэж дүгнэсэн.

Эдгээр нь УИХ-ын чуулганы индэр дээрээс, Байнгын хорооны хуралдаан дээр, хэвлэлийн бага хурлын үеэр яригдсан юм.

Тэгвэл энэ үйл явдал  Засгийн газар огцорсны дараа буюу 21-ний орой Ерөнхий сайдын өрөөнд үргэлжилсэн байна. Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдын өрөөнд явж оржээ.

Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга У.Хүрэлсүх хоёрын хооронд ширүүхэн маргаан өрнөсөн байна. Тухайн үед Ерөнхий сайдын өрөөнд хэд хэдэн хүн байжээ.

Ерөнхийлөгч орж очоод “...Чамайг ингэнэ гэж бодсонгүй. Бас Шүүхийн хууль юу болов оо. Чи яаж байгаа юм бэ” гэхэд У.Хүрэлсүх “...Таны байгуулсан шүүх Ц.Элбэгдоржийнхоос юугаараа ялгаатай юм бэ. Шударга ёсонд ялгаатай ханддаг шүү. Яагаад хариуцлага хүлээх ёстой хүмүүс зүгээр үлдээд байдаг юм бэ. Тийм учраас би шүүхийг авч байгаа юм” гэсэн байна. Ингэхэд нь  Ерөнхийлөгч “...Чи Сү.Батболдын талд орж, түүнд худалдагдчихсан байна” гэжээ. Тэгэхэд нь У.Хүрэлсүх “...Яг үнэндээ Оюутолгойн гэрээг сайжруулахгүй гэж Аюулгүйн зөвлөлийн хуралд дээр ярьсан чинь протоколд үлдсэн шүү” гэжээ. Түүнчлэн Ерөнхийлөгч “...Чи над дээр импичмент хийнэ гэсэн үү. Кноп чинь хүрдэг юм бол хийгээрэй” гэхэд У.Хүрэлсүх “...Таны туслах яахаараа шүүгч нар руу утасдаж ял төлөвлөдөг юм бэ” гэсэн байгаа юм.

Төрийн ордон дахь Монгол Улсын Ерөнхий сайдын өрөөнд Х.Баттулга, У.Хүрэлсүх гэдэг хоёр хүн иймэрхүү зүйл ярьсан байна.

Эцэст нь Ерөнхийлөгч Х.Баттулга У.Хүрэлсүхийн шилбэ рүү өшиглөж, У.Хүрэлсүх нь Ерөнхийлөгчийн нүдэн тус газар цохисноор асуудал намжжээ. Намжсан ч гэж, дэргэд нь байсан хүмүүс салгасан байна.

 

ЭРЭН СУРВАЛЖЛАХ АЛБА

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.24 ЛХАГВА № 36 (6513)

 

zugeer erchuudiin tulaan talaasaa neeree jinhenesee uzvel ali ni barah bol
Зочин
Аль нь барах бол.
Иргэн
Аль алинд нь асуудал байгаа ч У.Хүрэлсүх нь арай л нудрагатай юмдаа?!
zochin
ERCHVVDED BAIDAG L ASUUDAL ....HAHAHA
АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

10 цаг 41 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

14 цаг 21 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

14 цаг 34 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

16 цаг 2 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

16 цаг 59 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

17 цаг 33 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

21 цаг 37 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

21 цаг 37 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

21 цаг 37 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

21 цаг 37 мин