С.САРУУЛ
Улаанбаатар хотод тогтоосон хөл хориог 2021 оны хоёрдугаар сарын 23-наас сулруулж, үйлчилгээний байгууллагуудаа нээхээр болсон. Үүнтэй холбоотойгоор УОК-оос мэдээлэл хийж байна. Шадар сайд С.Амарсайхан “УОК, Засгийн газраас нийслэлийн иргэдийг шинжилгээнд хамруулж дуусаад хоёрдугаар сарын 23-наас хөл хориог сулруулан бүх төрлийн барааны дэлгүүр болон зах, үзвэр үйлчилгээ, амралтын газар зэрэг үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээж эдийн засгаа дэмжинэ. Аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа эхлүүлж шар түвшин рүү орно. Журамд энэ тухай нарийн зааж өгсөн бөгөөд иргэн, ААН-үүдэд хүргэнэ. Түвшинг зарласнаар хүн бүхэн өөрсдийн хийх ажлыг мэднэ. Иргэн, ААН-үүдийг хариуцлагажуулахын тулд журам гаргалаа. Бүгд хичээж ажиллахыг бүрдүүлж байна. Иргэдээ вакцинд хамруулж эхэлснээр сургууль, цэцэрлэгийг үе шаттайгаар нээхээр төлөвлөж байна. Гуравдугаар сарын 10-наас сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулийн танхимын хичээлийг үе шаттайгаар нээнэ" гэв.
Эх сурвалж: www.polit.mn