С.САРУУЛ
Шадар сайд С.Амарсайхан ирэх сарын 1-нээс хичээл орох эсэх талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Зайнаас хичээллэх нь сурлагын чанарт сөргөөр нөлөөлж байгаа ч танхимаар хичээллэх боломж бүрдэх хүртэл хүүхдүүд цахим, теле хичээлээ тогтмол үзэж, багшийнхаа өгсөн гэрийн даалгавраа цаг тухай бүрт нь хийж, ээж аав, ах эгчээсээ тусламж зөвөлгөө авч, идэвх чармайлттай суралцахыг хичээнгүйлэн хүсье. Өдгөө цаг хугацаа орон зайн ялгаанаас үл хамааран цахим хичээлээ ухрааж, нөхөж, давтан үзэх,хүссэн үедээ анги хамт олон, багш нартайгаа цахимаар уулзах боломжтой технологийн дэвшилтэт сайхан цаг үед та бүхэн суралцаж байна. Хүн өөрөө хичээж цагийг зөв ашиглаж чадвал энэ цаг үе хүн бүрт боломж юм. Халдварын голомтыг бүрэн хумьж, иргэдээ вакцинжуулалтад хамруулахын тулд төр, засгийн зүгээс хатуу хөл хорио тогтоож, айл өрх бүрээс шинжилгээ авч байна. Энэ бүх бодлого шийдвэрийн үр дүнд дотооддоо цар тахлын халдварыг бууруулж, аюул эрсдэлгүй болсон цагт хичээл сургуулийг танхимаар оруулахаар төлөвлөж байгаа учраас 3-р сарын 1 нээс танхимаар хичээллэхийг түр хойшлуулсан билээ. Сайхан цагийг ХАМТДАА авчирч хүүхэд шуугисан их өргөөний хаалгыг нээцгээе" гэжээ.
Эх сурвалж: www.polit.mn