С.САРУУЛ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг одоо \2021.02.16\ ХӨСҮТ-д ажиллаж, вакциныг хүлээн авах, хадгалах бэлэн байдалтай танилцаж байна. УОК-ын мэдээлснээр энэ сарын 23-наас бүх нийтийг вакцнжуулах ажил эхэлнэ. Ингэхдээ долоон үе шаттайгаар хүн амыг вакцинжуулах юм. Тэгвэл Ерөнхий сайд вакцин хүлээн авах, хадгалах бэлэн байдалтай танилцах үеэрээ “Коронавирусын эсрэг вакцин татаж авах ажлыг өнөөдөр эхлүүлнэ. Тээвэрлэлт, хадгалалтад мэргэжлийн хяналтын байгууллагаас нарийн хяналт тавих юм. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд вакцины хамгийн эхний тунг хийлгэж энэхүү вакциныг аюулгүй гэдгийн баталгаа болж, нийт ард иргэдээ вакциндаа товлолын дагуу идэвхтэй хамрагдахыг уриална" гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn