Т.САЙХАН
Хөл хорио цуцалсны дараа вакцинжуулах ажил зохион байгуулна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн.
Вакцинжуулалтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд ө ХӨСҮТ-д ажиллав.
Эхний ээлжинд орж ирэх вакцины хадгалалт, тээвэрлэлт, нөөцийг хэрхэн зохион байгуулах талаар эмнэлгийн удирдлагууд мэдээлэл өглөө. Вакцин хадгалах нөөцлөх гурван төрлийн хөргүүр, зөөврийн сав, хүйтэн хайрцаг, стандартын шаардлага хангасан тээвэрлэх машин ХӨСҮТ-д бэлэн байна. Вакцинжуулахтай холбогдуулан аймаг, сум, дүүргийн өрхийн Эрүүл мэндийн төвийн 300 гаруй эмнэлгийн албан хаагчийг сургалтад хамруулжээ.
Дархлаажуулсны дараа гарч болох хариу урвалыг хянах, учирч болох эрсдэлийг тооцсон бэлтгэлийг өндөр түвшинд хангах шаардлагатайг Шадар сайд С.Амарсайхан анхааруулсан юм.
Салбар хоорондын уялдаа холбоог сайжруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, вакцины хадгалалт, нөөцлөлт, тээвэрлэлтэд анхаарах чиглэлийг Эрүүл мэндийн сайдад өгөв.
Эх сурвалж:www.polit.mn