С.САРУУЛ
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрээр “Улаанбаатар найрсаг хот байх ёстой. Callcenter-т тээврийн хэрэгслийг зорчуулахгүй байгаа талаар 259 дуудлага ирсэн байна. Цагдаагийн алба хаагчдын иргэдтэй харьцаж байгаа зүйлд асуудал байна. Үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн байгууллагуудын тээврийн хэрэгсэлийг зорчуулахгүй байгааг цагдаагийн алба хаагчдад хэлж залруулах хэрэгтэй. Дээрээс ингэж хэлсэн гээд зогсож байгааг ойлгохгүй байна. Нэг хаалга-Нэг шинжилгээний хуваарь байршил, шинжилгээ авахгүй байгаа тухай, архи согтууруулах ундаа зарах эсэх асуудлаар иргэдээс дуудлага ирсэн. Хуваарийн дагуу өдөрт 35 мянган иргэдээс шинжилгээ авах байсан ч 41 мянга болсон байна” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn