Б.ДОЛЖИНЖАВ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан их, дээд сургуулиудын захирлуудтай уулзлаа. Энэ үеэр тэрээр "Нэг сайд ирээд өмнөх сайдын гаргасан шийдвэрийг өөрчилдөг, улстөрждөг, салбараа ялгаж харьцдаг байдал боловсрол, шинжлэх ухааны салбарт байх ёсгүй. Шийдэх ёстой бол заавал хууль хүлээхгүйгээр тушаал гаргаад явна. Хувийн их, дээд сургуулийн алдаа оноог нийтээр нь хавтгайруулж харлуулдаг. Холбогдох хууль журам бусад хөтөлбөр, төслөөс хасдаг биш чанартай сургуулиудыг бодлогоор дэмжинэ. Ингэхдээ төрийнх, хувийнх гэж ялгахгүй. Кембрижийн боловсролыг хуулах биш Кембриж хүлээн зөвшөөрөхүйц Монгол стандарт бий болгох хэрэгтэй. Оюутны хөгжлийн зээлийн санг өөрчлөхгүй бол ЖДҮ шиг болж мэдэхээр болсон байна. Сургуулийн газраа зарсан захирлуудыг шууд хална. Төрийн өмчит сургуулиудын 104 тэрбум төгрөг арилжааны банкуудад байршуулсан байна. Та нар ломбард биш. Мөнгө хүүлээд сууж болохгүй. Төрийн мөнгө төрийнхөө саванд байх ёстой. Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашина" гэж ярилаа.
Эх сурвалж:www.polit.mn