Б.ОД
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад цахимаар үзүүлж байгаа төрийн үйлчилгээг энэ онд 592 болгох юм. Цаашид цахим үндэстэн болох, цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн албыг цомхон байлгах зорилгоор Цахим хөгжлийн яам байгуулах бэлтгэлээ хангаж эхэлжээ.
Төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэх, мэдээллийн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Цахим үндэстэн” цогц ажил хийхээр төлөвлөжээ. Мөн “Тоон бичиг үсэгтэн” арга хэмжээг хэрэгжүүлснээр төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэх, иргэд цахим үйлчилгээг саадгүй авах, цаг хугацаа, мөнгөө хэмнэх зэрэг олон давуу тал бий болно гэж үзлээ.
Эх сурвалж:www.polit.mn