С.САРУУЛ
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийг хяналаа. Тус хэрэгт 11 шүүгдэгч, 20 өмгөөлөгч, улсын хоёр яллагч, бусад оролцогч 29 бөгөөд нийт 62 оролцогч байгаа бөгөөд өмнө нь товлосон шүүх хуралдаан цар тахлын улмаас өнөөдрийг хүртэл хойшлоод байсан юм. Гэвч өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нарын нэр бүхий өмгөөлөгч нар цар тахлын улмаас тусгаарлалтад байгаа гэх үндэслэлээр ирээгүй, энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж шийдвэрлэлээ.
Хотын дарга асан Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацийн захирлаар ажиллаж байсан А.Гантулга, "Бэрэн групп" компанийн захирал Б.Мөнхтөр нарыг бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх хэргээр шалгагдаж байгаа юм.
Эх сурвалж: www.polit.mn