Б.ДОЛЖИНЖАВ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ барилгын салбарынхантай өнөөдөр өглөө уулзсан. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Барилгын салбар хамгийн их ажлын байрыг бий болгож, хөгжлийн өнгийг тодорхойлдог. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд үүссэн барилгын зөвшөөрөл, хот төлөвлөлттэй холбоотой олон асуудлыг цэгцлэх ёстой. Газартай холбоотой асуудлаар барилгын үнийг нэмсэн тохиолдолд хотын удирдлагууд хатуу арга хэмжээ авна. Улаанбаатар хотын үйл ажиллагааг авлига авахгүй, хээл хахуульд өртдөггүй, төрийн захиргааны хүнд сурталгүй цогц шийдлээр явуулах ёстой” гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn