С.САРУУЛ
Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар Хотын дарга болсонтой холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль хийхээр болсон. Тэгвэл сонгуулийн хуульд сонгогчдын нэрийн жагсаалтыг ээлжит бус, нөхөн сонгууль товлон зарласнаас хойш 50 хоногийн дараагаас эхлэн сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байршуулна гэж заасан. Үүний дагуу Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтыг шалгах холбоосыг УБЕГ-аас байршуулжээ. Иргэд http://election.burtgel.gov.mn/ холбоосоор нэвтэрч, регистрийн дугаараа оруулж, өөрт холбогдох мэдээллээ шалгах бөгөөд хэрэв мэдээлэл зөрүүтэй бол Улсын бүртгэлийн нэгдсэн лавлах утас 1800-1890 болон Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 7722-1890 дугаарт холбогдож болох юм байна.
Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсвэл буруу бүртгэгдсэн бол өөрийн болон гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо улсын бүртгэлийн байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргах юм байна.
Эх сурвалж: www.polit.mn