С.САРУУЛ
УИХ-ын чуулганаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Ерөнхийлөгч нэгдүгээр сарын 22-ны өдөр Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт хориг тавьсан юм. Ерөнхийлөгч хоригийг танилцуулах үеэрээ намрын чуулганаар өөрийнх нь өргөн мэдүүлсэн Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хуулийн төслийг хэлэлцэлгүй хаах гэж байгаад харамсаж байгаагаа илэрхийлээд, уг асуудлаар ээлжит бус чуулганыг зарлахаа мэдэгдлээ.
Мөн авлига, ядуурал, ажилгүйдэлтэй тэмцэх асуудлыг хөндөж шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэллээ.
Эх сурвалж: www.polit.mn