Оюутолгойн асуудлаар Засгийн газар С.Ганбаатартай хамтарч ажиллана гэв 

2021-01-27
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.ОЛДОХ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн асуудлаар Засгийн газрыг олон улсын шүүхэд хандахыг шаардаж,  Төв талбайд суулт зарлаад 48 цаг  болж байна. 
Тэрээр Олон улсын шүүх дээр  Оюутолгойн гэрээг Монголд ашигтай болгох асуудлыг шийдэх алтан боломж ирсэн. Иймд  Ерөнхий сайд ард түмнийхээ эрх ашгийг хамгаалж  нэхэмжлэл  гаргах ёстой. Хуулийн хугацаанд шийдвэрээ гарга, энэ шаардлагыг биелүүлэх  хүртэл би төв талбайд өлсгөлөн зарлаж сууна хэмээн мэдэгдээд байгаа юм.  Тэгвэл өчигдөр  Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар төв талбайд очиж С.Ганбаатар гишүүнтэй уулзсан юм. Тэрээр “Би Засгийн газрыг төлөөлж, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонготой хамт ирлээ. Танд хэдэн зүйлийг хэлэх ёстой. Нэгдүгээрт, таныг эрүүл мэндээ бод гэж удирдлагуудаас  хэлүүлсэн. Мөн  У.Хүрэлсүхийн Засгийн газар Оюутолгойн гэрээг өөрчлөх ажлын хэсгийг хэд хэдэн удаа хуралдуулж, тодорхой үр дүнд хүрээд байгаа. 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр  ажлын хэсэг “Рио Тинто”-той хэлэлцээрийн ширээнд суусан. 
Монголын Засгийн газар анх удаа хөрөнгө оруулагч талд шаардлага тавьсан. Үүнд Дубайн гэрээг бүр мөсөн цуцлах, 2009 онд байгуулсан үндсэн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилье гэсэн  шаардлагыг тавьсан. 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай видео хурал хийсэн. Хөрөнгө оруулагч талд Монголын Засгийн газраас тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Хөрөнгө оруулалтын гэрээг цуцлахаа илэрхийлсэн. Хөрөнгө оруулагчид  нэлээд цочирдсон байр суурьтай байгаа. Тэгэхээр энэ асуудалд  бид тантай хамтарч тэмцэл зохион байгуулъя. Оюутолгойн гэрээг монголчуудад ашигтай байх, сайжруулах тал дээр тантай хамтаръя гэдгийг Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх хэлүүллээ. Шинэ Ерөнхий сайдад нэр дэвшсэн Л.Оюун-Эрдэнэ томилогдоогүй байгаа учир таны шаардлагыг хүлээн авах нь зохимжгүй юм. Тантай үзэл бодол, үйл хэрэг нэг байгаа гэдгээ илэрхийлсэн” гэсэн юм. 
 УИХ-ын даргын дэргэдэх  зөвлөлд Б.Бат-Эрдэнэ гишүүн асуудал тавьснаар  мөн нэг өдрийн өмнө зөвлөл хуралдаж, С.Ганбаатар гишүүний  тавьж буй  шаардлагыг  хэлэлцсэн байна. УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ дахь намын бүлгүүд болон УИХ-ын Тамгын газраас төлөөлөл гаргаж ажлын хэсэг  томилсон  нь өчигдөр төв талбайд Б.Бат-Эрдэнэ гишүүний хамт  ирж С.Ганбаатартай  уулзсан  юм.  Тэд УИХ-ын даргын өгсөн  чиглэлийн дагуу  түүний тавьж буй  шаардлагатай танилцсан. Энэ үеэр Б.Бат-Эрдэнэ гишүүн  түүнийг эрүүл мэндээ бодоорой хэмээн зөвлөж байв.  С.Ганбаатар гишүүн тэдний асуултад хариулахдаа  “Хариуцлагагүй уул уурхайн эсрэг, Монголынхоо  баялгийг хамгаалах тэмцэл их золиос шаардсан, ихээхэн доромжлол хүлээдэг,  өөрийн эсрэг олон дайсан төрүүлдэг хэцүү ажил. Энэ тэмцлийг  маань дэмжиж ирсэн  Монгол Улсын Их хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ болон та бүхэнд баярлалаа. Та бүхний асуултад хариулахад нэгдүгээрт, би өөрийн байр суурийг бичгээр маш тодорхой өгсөн байгаа. 
УИХ дээр Лондон, Нью-Йорк, Хонгконгийн хөрөнгийн бирж дээр Оюутолгойн талаар Монголын шийдвэр гаргах түвшний хүмүүс монголчуудын төлөө гаргах шийдвэрээ худалдаж, их баяжиж авлига өгсөн авсан нь тогтоогдсон байгаа асуудлаар УИХ нэн даруй  ярилцаж, үүнтэйгээ холбогдуулж Засгийн газар, Ерөнхий сайд  Олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Тэрхүү нэхэмжлэлдээ юуг онцлон тэмдэглэж, гомдол гаргахыг УИХ дээрээ ярилцъя гэсэн бичгийг явуулсан. Бичгээр явуулсан байгаа. Тэр бичигт саяын хэлсэн Олон улсын шүүх дээр Монгол ялж буй асуудлаар УИХ-ын түвшинд ярилцъя. Түүнтэй холбогдуулж, Монгол Улсаа өмгөөлж Ерөнхий сайд нэхэмжлэл гаргаачээ. Үүнтэй холбогдуулж сөрөг хүчнийхэн байна уу, Оюутолгойг Монголд ашигтай болгохын төлөө олон жил тэмцсэн Ардын намын, Ардчилсан намын  гишүүд, иргэний нийгмийн байгууллагынхан ажлын хэсэгт нь орох ёстой. Гурав дахь асуудлыг би Ерөнхий сайдад хандаж бичсэн. Эхний хоёр асуудлыг УИХ-д хандан бичсэн” гэв. 
Үүнээс гадна С.Ганбаатар  гишүүний тэмцлийг дэмжиж, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Н.Ганибал, Ш.Альшаа, Ц.Туваан нарын  гишүүн  төв талбайд гарч ирж үзэл бодлоо илэрхийллээ. Оюутолгойн гэрээг Монголд ашигтай болгохын төлөө УИХ-ын гишүүд ийнхүү нам харгалзахгүй нэгдэж эхэлжээ.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.1.27 ЛХАГВА № 19 (6496)

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

15 цаг 2 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

18 цаг 42 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

18 цаг 55 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

20 цаг 22 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

21 цаг 20 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

21 цаг 54 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин