УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ төв талбайд ирж С.Ганбаатарыг дэмжлээ

2021-01-26
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

 

Ч.Олдох

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээг монголчуудад ашигтай болгохын төлөө өлсгөлөн зарлаж байгаа билээ. Түүний тэмцлийг дэмжиж  УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ дөнгөж саяхан төв талбайд гарч ирж уулзаж байр сууриа илэрхийлэв. Тэрээр Оюутолгойн гэрээг  УИХ-аар 2008  онд хэлэлцэх  үеэс эсэргүүцсэн цөөхөн гишүүний  нэг юм.  “Оюутолгойн гэрээ  Монголд ашиггүй байна” хэмээн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, З.Энхболд,  Х.Болор-Эрдэнэ, Ш.Сайхансамбуу, Д.Тэрбишдагва, Д.Ганхуяг, Ц.Шинэбаяр, Г.Баярсайхан  нарын цөөн гишүүн  Монголын парламентад үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж ирсэн билээ.

“ОЮУТОЛГОЙН ТАЛААРХ ЗАРИМ ЗАЛУУ ГИШҮҮНИЙ  ОЙЛГОЛТ ДУТМАГ БАЙНА”

Б.Бат-Эрдэнэ гишүүн  хэлэхдээ   “УИХ-ын даргын  дэргэдэх зөвлөл дээр өчигдөр асуудал тавьсан. Энэ дагуу УИХ-ын дарга чиглэл өгсөн.  С.Ганбаатар гишүүн  ямар шаардлага тавьсныг сонсч ярилцаад ир гэсэн. Нам намын төлөөлөл хамт очих хэрэгтэй гээд явах хүмүүсийг томилсон. Өчигдөр А.Адьяасүрэн гишүүний хамт төв талбайд ирэх гэтэл коронавирусын ойрын хавьтлын сэжигтэй тохиолдол гарсан гээд хамгаалалтад авсан учраас оруулаагүй. Бид Төрийн ордны зүүн урд талд хүлээж байгаад буцсан. Өнөөдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо цар тахалтай холбоотой гурван хуулийн төслийг хэлэлцэж хуралдсаар саяхан завсарласан тул сайн нөхөртэйгээ  уулзахаар ирлээ. С.Ганбаатар бид Оюутолгойн гэрээг анх яригдсан цагаас эхлэн үгээ хэлж, тууштай тэмцэж ирсэн. Бид УИХ-ын танхимд Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, З.Энхболд, Д.Ганхуяг, Ш.Сайхансамбуу гээд цөөдөхгүй үгээ хэлж явсан. Тухайн үед УИХ-ын дарга Д.Дэмбэрэл  гэж тулхтай, нуруутай улстөрч ажиллаж  ихээхэн тулгуур болж байсан. Тэр үед С.Ганбаатар маань мөн л төв талбайд өлсгөлөн зарлаж, үгээ хэлж эсэргүүцэл илэрхийлж бидэнтэй дуу хоолой нэгтэй  байсан. Өлсгөлөн зарлана гэдэг амар зүйл биш ээ. Хүн өөрийн эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулж байгаа. Бид Ноён уулын төлөө мөн өлсгөлөн зарласан хүндхэн цагт УИХ-д асуудал тавьж байсан.  Энэ дашрамд хэлэхэд анхаарал болгоомжтой хандахыг журмын нөхөртөө захиж хэлье. Улс орны эрх ашгийн төлөө асуудал тавигдаж байгаа нөхцөлд арга байхгүй ийм эрсдэлтэй байдалд  улс төрийн хатуу тэмцлийг сонгож байгааг нь ойлгож байна. Иймээс юуны өмнө өөрийн эрүүл мэндийг болох хэрэгтэй. Амь нас бодох хэрэгтэй. Нөгөө талаас өнөөдрийн Оюутолгойтой холбоотой яригдаж байгаа асуудлууд дээр та ямар байр суурьтай байна вэ. Ямар шаардлаг тавьж байна вэ. Энэ шаардлагыг чинь бид хүлээж авъя.  Надтай хамт УИХ-ын Тамгын газраас томилогдсон хүмүүс хүрэлцэн ирсэн байгаа. Мөн намын бүлгүүдээс томилогдсон хүмүүс хүрэлцэн ирсэн. Би сая Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр байр сууриа илэрхийлсэн. Зарим нөхөд, шинэ сонгогдсон гишүүд 2008 оноос хойш яригдаж ирсэн бүхэл бүтэн нэг үе солигдох хугацааны асуудалд ойлголт дутуу  дутмаг байгаа тал байна. Тиймээс тэдний илэрхийлж байгаатай би санал нийлэхгүй байгаа учраас таны илэрхийлж байгаа байр суурийг өмгөөлж үгээ хэлээд нааашаа хүрч ирлээ. Та байр сууриа илэрхийлнэ үү” гэв.

“БАЯЛГИЙГ ХАМГААЛАХ ТЭМЦЭЛ ЗОЛИОС ШААРДДАГ, БАС ДОРОМЖЛОЛ ХҮЛЭЭДЭГ”

С.Ганбаатар  гишүүн Б.Бат-Эрдэнэ гишүүний хэлсэн үг, асуусан асуултын хариуд:

“Хариуцлагагүй уул уурхайн эсрэг, Монголынхоо  баялгийг хамгаалах тэмцэл маш их золиос шаардсан, ихээхэн доромжлол хүлээдэг,  өөрийн эсрэг олон дайсан төрүүлдэг хэцүү ажил. Энэ тэмцлийг  маань дэмжиж ирсэн  Монгол Улсын Их хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ танд баярлалаа. .Би  улс орныхоо төлөө гэсэн зүрх сэтгэлээрээ  энэ хүнтэй ойрхон байдаг. Хүрээд ирэхэд нь би  хүүхэд шиг баярлаж байна. Таны асуултад хариулахад, нэгдүгээрт би өөрийн байр суурийг бичгээр  маш тодорхой өгсөн байгаа. УИХ дпээр Лондон. Нью-Йорк, Хонгконгийн хөрөнгийн бирж дээр Оюутолгойн талаар Монголын шийдвэр гаргах түвшний хүмүүс монголчуудын төлөө гаргах шийдвэрээ худалдаж, асар их баяжиж авлига өгсөн авсан нь тогтоогдсон байгаа асуудлаар УИХ нэн даруй  ярилцаж, үүнтэйгээ холбогдуулж Засгийн газар, Ерөнхий сайд  Олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Тэрхүү нэхэмжлэлдээ юуг онцлон тэмдэглэж, гомдол гаргахыг УИХ дээрээ ярилцъя гэсэн бичгийг явуулсан. Бичгээр явуулсан байгаа. Үүнийгээ  мөн ярья гэсэн. Б.Бат-Эрдэнэ гишүүн миний энэ байр суурийг дэмжээд УИХ-ын даргын зөвлөл дээрээ ганцаардсан. Ард түмэндээ хандаж хэлэхэд, би ганцаараа зүтгээд байгаа юм биш шүү, надтай адил үзэл бодолтой  олон  хүн бий. Ц.Даваасүрэн гишүүн, Х.Болорчулуун гишүүн, Н.Ганибал, Ш.Альшаа, Ц.Туваан нарын  гишүүд  ирж байр сууриа илэрхийлээд явсан.

Б.Бат-Эрдэнэ гишүүндээ хандаад хэлэхэд, би өнөөдөр анх удаа шаардлага тавьсангүй. Өмнө нь бичгээр явуулсан. Тэр бичигт саяын хэлсэн Олон улсын шүүх дээр Монгол ялж буй асуудлаар УИХ-ын түвшинд ярилцъя. Түүнтэй холбогдуулж, Монгол Улсаа өмгөөлж Ерөнхий сайд нэхэмжлэл гаргаачээ. Үүнтэй холбогдуулж сөрөг хүчнийхэн байна уу, Оюутолгойг Монголд ашигтай болгохын төлөө олон жил тэмцсэн Ардын намын, Ардчилсан намын  гишүүд, иргэний нийгмийн байгууллагынхан ажлын хэсэгт нь орох ёстой. Гурав дахь асуудлыг би Ерөнхий сайдад хандаж бичсэн. Эхний хоёр асуудлыг УИХ-д хандан бичсэн” гэв.

Б.Бат-Эрдэнэ гишүүн мөн энэ үеэр “Сая биднийг байнгын хорооны хуралд сууж байх үед ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ирж уулзсан гэаэн, нааштай зүйлүүд ярьсан уу. С.Ганбаатар гишүүн бид хоёр 2012-2016 оны УИХ-д хамт ажиллсан. 2012-2016 оны сонгуульд С.Ганбаатар гишүүн өөрөө завсарласан энэ хугацаанд чинь Д.тэрбишдагва гишүүн бид хоёр УИХ-ын чуулган дээр тасралтгүй шаардаж байж  өмнө  нь  2009 онд УИХ-аас гаргаж байсан тогтоолтой адил  57 дугаар тогтоол гэж гарч Ажлын хэсэг байгуулсан. Эхлээд Д.Дамба-Очир  гишүүн ахалж, сүүлд нь Д.Тэрбишдагва гишүүн ахалж ажилласан. Жил гаруй хугацаанд ажиллахад  2016-2020 оны  УИХ-д  чиглэл өгч, Засгийн газар ажиллаж байгаа. Ингэхдээ сууриасаа буруу хийгдсэн гэрээг засах бус өөрчлөх, дараагаар нь Дубайн  луйврын ХОГ- г нэн даруй цуцлах асуудал тавьсан. Харамсалтай нь Ажлын хэсэгт орсон хүмүүс гарын үсэг зурахгүйгээр хаасан. Өнөөдөр нөхцөл байдал улам хүндэрлээ. Иймээс асуудлыг өнөөдөр шахсан нөхцөл байдалд шуурхай ярих ёстой” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

14 цаг 52 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

18 цаг 33 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

18 цаг 46 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

20 цаг 13 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

21 цаг 10 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

21 цаг 44 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин