Б.ДОЛЖИНЖАВ
УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Хэд хоногийн өмнө болсон жагсаал АН-ын бүлэгтэй ямар ч хамаагүй. Мөн шинэ Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилохыг АН-ын бүлэг дэмжихгүй. Учир нь Л.Оюун-Эрдэнэ өмнөх Засгийн газарт хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан хүн. Өмнөх Засгийн газар танхимаараа хариуцлага хүлээх ёстой. Монгол Улсын Засгийн газар ард түмнээр тоглоом хийж болохгүй” гэсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn
Зочин
Бидоноос альч талаараа дөнгүүр хүүхэд шүү чи арай ерөнхий сайд зүүдлээд байгаа юм биш биз Цаана чинь Баянхонгорт малчид хэцүү байгаа бололтой зун нь гантай өвөл нь хүндхэн байна чи одоо энд худлаа төр засгийн ажилд садаа болж сууснаас нутгийнхандаа бидон биш өвс тэжээл ахиухан өгч чвуулаач яачихсан махан толгойт вэ