Д.Тогтохсүрэн:Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй

2021-01-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр мэдээлэл хийж, Авлигын эсрэг хууль, Шүүхийн тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуульд тавьсан ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүйгээ мэдэгдэв.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Авлигын эсрэг тухай хуульд орсон хоёр өөрчлөлтөд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан. Нэгдүгээрт, АТГ-ын даргыг өмнө нь Ерөнхийлөгчийн санал болгосноор  УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог байсан.  Харин өөрчлөлтөөр Ерөнхий сайдын санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог болсон. Энэ заалтад Ерөнхийлөгч хориг тавьсан. АТГ-ын дэд даргыг өмнө нь Ерөнхийлөгч санал болгодог байсан  бол одоо  АТГ-ын дарга нь өөрөө дэд даргаа санал болгож, УИХ-д оруулж томилуулдаг эрхзүйн өөрчлөлт орсон.

-Ерөнхийлөгчийн  тавьсан хоригийг МАН-ын бүлэг хүлээн авах боломжгүй. Хүлээн авахгүй байх хоёр үндэслэл бий. Нэгдүгээрт, энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу хийж байгаа өөрчлөлт юм. Тодруулбал,  2019 онд Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд өөрчлөлт оруулсан. Тус өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заагдсан бүрэн эрхийн хүрээнд хуулиар эрх мэдэл олгож болно гэж заасан.  33 дугаар зүйлд найман чиг үүрэг бий. Үүнийг Ерөнхилөгч хэрэгжүүлэх бөгөөд  найман чиг үүргээс өөр зүйлийг хуулиар олгож болохгүй гэдгийг Үндсэн хуульд заасан. Тиймээс Авлигын эсрэг хууль, Төрийн албаны хууль  гэхчлэн өөр хуулиудаар Ерөнхийлөгчид  эрх мэдэл олгохыг хориглосон. Хоёрдугаарт, Үндсэн хуульд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэг  нь зөвхөн Засгийн газарт байна гээд заачихсан. Тиймээс Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилох өөрчлөлтийг хийсэн. Энэ өөрчлөлт бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орсон үзэл санааны дагуу хийгдсэн өөрчлөлт юм. Шүүхийн тухай хуульд тавьсан хориг, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хууль болон түүнийг дагалдсан хуулиудад Ерөнхийлөгч мөн хэсэгчлэн хориг тавьсан. Энэ хоригийг МАН-ын бүлэг хүлээн авах боломжгүй.

Эх сурвалж:www.polit.mn

 

иргэн
УИХ-ас томилогдоод тэгээд тэрийгээ хянаж чадах уу. Төрийн аудит гэдгийг хараад байхад тийм л байна даг. Бүх юмыг бантагнуулаад гартаа авах гэж олноороо улайрч байгаагаа их юм хийж, өөрчилж, үударга ажиллаж байна гэх үү. Та нар өөрсдөө л тэгж ярьж хэлж байгаа болохоос ард түмэн та та нарыг мэдэж байгаа
АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

14 цаг 52 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

18 цаг 32 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

18 цаг 45 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

20 цаг 12 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

21 цаг 9 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

21 цаг 44 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин