Б.ДОЛЖИНЖАВ
Халдвартай эхийг тусгаарлах байр руу шилжүүлэхдээ зүй бус хандсан үйлдлийг эсэргүүцэн Сүхбаатарын талбайд энэ сарын 20-нд болсон жагсаалыг ерөнхийлөгчийг санаачилсан гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч О.Батханд “Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр буюу нэгдүгээр сарын 22-нд намайг өрөөндөө дуудаж уулзлаа. Нийслэлд энэ сарын 20-нд болсон тайван жагсаалыг зохион байгуулсан хүний тоонд О.Батханд миний нэр орсон байна. Жагсаал цуглаан зохион байгуулсан байж болзошгүй гэсэн мэдээлэл маш ихээр гарч байна. Ямар баримтад үндэслэн Монгол Улсын иргэнийг аливаа хэрэгт холбоотой болохыг тогтоодог юм бэ. Ардчилсан Монгол Улсын иргэн учраас ямар асуудалд холбогдсон гэдгээ асуух эрхтэй гэж бодож байна. Тухайн өдөр “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатарыг Сүхбаатарын талбайд ирэхэд шударга Монгол хүн байна гэж харснаас биш би түүнтэй холбогдоогүй. Ерөнхийлөгч болон ЕТГ жагсаал зохион байгуулсан асуудалтай ямар ч хамаагүй. Эрүүгийн хуулийн 13.14-т зааснаар хүний нэр хүндэд халдсан худал мэдээлэл тараах нь өөрөө гэмт хэрэг.Иргэн хүний хувьд би нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж байна” гэв.
Эх сурвалж:www.polit.mn