“Рио Тинто” компани “Оюу толгойн” хөрөнгө оруулалтын гэрээг цуцлахаа мэдэгдлээ

2021-01-14
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Манай улсын Засгийн газрын төлөөлөл, “Рио Тинто” компанийн шинэ удирдлагуудтай “Оюу толгойн” гэрээний талаар арванхоёрдугаар сарын 18-нд цахим хурал хийсэн. Энэ үеэр Засгийн газрын Ажлын хэсгийн дарга Л.Оюун-Эрдэнэ манай улсын ногдол ашгийн хэмжээг нэмэгдүүлэхгүй бол Дубайн гэрээг цуцална гэдгээ мэдэгдэж, гэрээг сайжруулахаар болсон билээ.  Тэгвэл “Рио Тинто” компани хөрөнгө оруулалтын гэрээгээ цуцлахаа мэдэгджээ. Энэ талаар Английн “Financial Times” олон улсын өдөр тутмын сонинд гарсан “Mongolia threatens to halt Rio Tinto copper project”  нийтлэлийг орчуулан хүргэж байна.

“Рио Тинто” зэсийн уурхайн төслөө зогсоосон нь Монголд аюул учрууллаа”

“Рио Тинто” компани Монголын газар доорх асар том зэсийн ордыг ашиглахаа зогсоохоор заналхийлснээр тус улсын Засгийн газар томоохон асуудалтай нүүр туллаа. Учир нь  Монголын говьд байрлах “Оюу толгой” уурхайн гүнийг өргөтгөх 6.7 тэрбум ам долларын гэрээ бол “Рио Тинто”-гийн хамгийн чухал төсөл юм. Учир нь энэ төсөл хэрэгжиж дууссанаар “Оюу толгой” дэлхийн хамгийн том зэсийн уурхайн дөрөвдүгээрт бичигдэх байв.  Гэвч  төсөл анх тогтоосон төсөвт өртөгөөсөө хэдийнэ хэтэрсэн нь асуудал дагуулаад байна. Үүний улмаас тус компани хэрэв Монгол Улс энэ төслийг сайжруулахгүй бол хөрөнгө оруулалтын гэрээгээ цуцлахаас өөр аргагүй гэдгээ мэдэгдсэн нь монголчуудыг түгшээж байна.

Монголын Засгийн газар өнгөрсөн сард Рио Тинтогийн шинэ гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, тус компанийн Зэс, очир эрдэнийн группийн  тэргүүн Арнауд Саураттай цахим уулзалт хийсний дараагаар захидал бичжээ.Үүндээ уурхайн гүнийг өргөтгөх болон одоо байгаа уурхайг ашиглах төлбөрийг төлөөгүй тул Оюу толгойгоос ногдол ашиг хэзээ ч хүртэхгүй гэдэг нь тэдэнд бэрхшээл үүсгэж байгааг  илэрхийлсэн байна.  “Оюу толгой” уурхайн 66 хувийг Канад улсын “Туркойз Хилл Ресурс” эзэмшдэг бөгөөд үүний 50.8 хувийг нь “Рио Тинто”, үлдсэн 34 хувийг нь Монголын Засгийн газар эзэмшдэг. Уурхай ашиглаж,  гүнийг өргөтгөх төслийг хэрэгжүүлж буй “Рио Тинто”-гоос авсан зээлээрээ Монгол Улс уурхайн бүтээн байгуулалтын зардлаа бүрдүүлдэг. Энэ өрөө бүгдийг төлж дуустлаа Монголын Засгийн газар ногдол ашиг хүртэхгүй болсон юм.

Монгол Улсын Засгийн газар цахим хурлын дараа илгээсэн захидалдаа “22 тэрбум ам долларын өрөө төлж дуусгах хүртлээ манай Засгийн газар ногдол ашиг хүртэхгүй гэсэн нь бидний ирээдүйн хамтын ажиллагаанд маш их хүндрэл учруулж байна. “Оюу толгой” компани 2051 он хүртэлх дөрвөн жилд нь аж ахуй нэгжийн орлогын болон ашгийн татварыг төлнө гэсэн тооцоолол нь төслөөс бидэнд ирэх эдийн засгийн үр ашиг байх эсэх эргэлзээг төрүүлж байна” гэж бичжээ. Үүнээс гадна уурхай усны хомсдолтой бүс нутагт үйл ажиллагаа явуулж буйг дурдаад “Бид энэ төслийг хэрэгжүүлэх эсэхийг дахин дүгнэх шаардлагатай боллоо. “Рио Тинто” нөхцөл байдлыг бодитой үнэлж, Ажлын хэсгийн саналыг хүлээн авахгүй бол “Дубайн гэрээ”-г дангаар нь цуцлах мэдэгдэл хүргүүлэхээс өөр аргагүй” гэжээ.

Уурхайн гүнийг өргөтгөх хөрөнгө оруулалтын гэрээг  Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Рио Тинтогийн гүйцэтгэх захирал асан Жеан Себастьян Жак нар байгуулж байсан.  Үүнийг “Дубайн гэрээ” хэмээн нэрлэсэн бөгөөд гэрээний нөхцөлийг сайжруулахыг УИХ-ын Ажлын хэсэг 2019 оны арванхоёрдугаар сард Засгийн газартаа даалгаж байсан. Зээлийн хүү болон төслийн менежментийн төлбөрөө бууруулах Ажлын хэсгийн саналыг Рио Тинто судалж үзэхээр болсноо мэдэгдсэн. Нөхцөл байдлын талаар сайн мэдээлэлтэй хүмүүсийн ярьж байгаагаар тэд Үндэсний хөгжлийн сангийнх нь үйл ажиллагааг судалж үзэхийг санал болгожээ. Мөн  Монголын Засгийн газар “Рио Тинто”-г ус болон татварын төлбөрийн асуудлаа шийдвэрлэхийг хүсчээ. Учир нь “Оюу толгой” бол  Монголын эдийн засгийн тэргүүлэх компани юм. Энэ уурхай гадаадаас их хэмжээний хөрөнгө оруулалт татаад зогсохгүй олон мянган хүнийг ажлын байраар хангадаг.

“Рио Тинто” компани 2010 оноос хойш гэрээний  нөхцөлийг сайжруулах, “Оюу толгойн” хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг нэмэгдүүлэхэд зориулан Монгол Улсад 11 тэрбум ам долларын хөрөнгө оруулаад байна. Түүнчлэн “Оюутолгойн” хувьцааны үнэ даваа гаригт 24 хувиар буурсныг харсан “Рио Тинто” Монголыг нэн даруй хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдэв. 

 “Монголын Засгийн газар хэрэв энэ гэрээг сайжруулвал гадаадын шууд хөрөнгө оруулалт зогсох вий гэж санаа зовних хэрэггүй болно. Гэрээг байгуулахдаа цаг, төсөв хэтрүүлэхгүй гэж тохиролцсон. Тиймээс одоо гэрээг шинэчлэх шаардлагатай” гэж  хувьцааны үнэ өсөхгүй гэж бооцоо тавьсан “Odey Asset Management” компанийн хөрөнгө оруулалтын менежер Хенри Стийл ярилаа.

Залруулга:Монгол Улс Рио Тинтогийн зэсийн төслийг зогсоохоор сүрдүүлж байна

“Зууны мэдээ” сонин нэгдүгээр сарын 14-ний пүрэв гаригийн дугаартаа Английн “Financial Times” олон улсын өдөр тутмын сонинд гарсан  “Рио Тинто” компани “Оюу толгойн” хөрөнгө оруулалтын гэрээг цуцлахаа мэдэгдлээ” гэсэн нийтлэлийг орчуулан хүргэсэн. Гэвч орчуулгын алдаанаас болж зарим нэгэн утгын алдаа гаргасандаа уншигчдаасаа хүлцэл өчиж байна. Ийн орчуулгын зассан хувилбарыг залруулан хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газар Рио Тинто компанийн зэсийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг зогсооно хэмээн сүрдүүлснээр тус компанийн Монгол дахь асуудал хурцадлаа. 6.75 тэрбум ам.долларын өртөг бүхий Монголын говь дахь Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт нь тус компанийн хамгийн чухал төсөл юм. Гэвч энэ төсөлд олон бэрхшээл тулгарснаас гадна, гүний уурхайн үйлдвэрлэл эхлэх хугацаа бас бүтээн байгуулалтын ажлын төсөв нь хэтрэхээр байгаа юм.

Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал анх төлөвлөснөөс хэтэрсэн нь Улаанбаатарт түгшүүрийн дохио болсон бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг сайжруулахгүй бол тэдгээрийг хүчингүй болгохоос өөр аргагүй гэдгээ Монголын талаас мэдэгдээд байна. Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил дуусч, ашиглалтад орсноор энэ төсөл дэлхийд хэмжээгээрээ дөрөвдүгээрт орох зэсийн уурхай болох юм.

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн сард Рио Тинто компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Жэкоб Стаусхолм болон Рио Тинто группийн Зэс, очирэрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат нартай хийсэн цахим уулзалтын дараа илгээсэн албан захидалдаа өөрийн санаа зовж буй асуудлуудаа дурдсан байна. Одоогийн ил уурхайн бүтээн байгуулалт болон гүний уурхайн бүтээн байгуулалтын өргөтгөлд зориулж авсан зээлийн хэмжээнээс болж Оюу Толгойгоос хэзээ ч ногдол ашиг хүртэхгүй юм байна гэж Монголын тал үзэж байгаа нь тэдний хамгийн гол санаа зовж буй асуудал нь болоод байна.

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Туркойс Хилл Ресурскомпани нь Оюу Толгой төслийн 66 хувийг нь эзэмшдэг бөгөөд тус компанийн хяналтын багцын 50.8 хувийг нь Рио Тинто компани эзэмшдэг. Харин Монгол Улсын Засгийн газар Оюу толгой төслийн 34 хувийг эзэмшдэг юм. Хувь эзэмшигчийнхээ хувиар Монголын тал уурхайг хөгжүүлэх зардлын өөрийн хариуцах хэсгээ, тус уурхайг ажиллуулж, мөн гүний уурхайн төслийг хариуцаж буй Рио Тинто компаниас авсан зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлж байгаа юм. Тиймээс энэхүү зээл эргэн төлөгдөх хүртэл ямар нэгэн ногдол ашиг авахааргүй болж таарч байгаа билээ.

Энэ албан захидалд “Монгол Улсын Засгийн газар Оюу Толгой төслөөс хэзээ ч ноогдол ашиг авахааргүй бөгөөд 22 тэрбум ам.долларын өрөнд орохоор тооцоолол байгаа нь бидний ирээдүйн хамтын ажиллагаанд томоохон бэрхшээл учруулж байна” гэж дурджээ. Түүнчлэн “Оюу Толгой нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар буюу ашгийн татварыг 2051 он хүртэлх хугацаанд зөвхөн  дөрвөн жилд төлөхөөр байгаа нь энэ төсөл эдийн засгийн үр өгөөжтэй эсэхэд эргэлзээ төрүүлж байна” гэжээ.Эдийн засгийн асуудал, мөн тус уурхай нь усны нөөц хомс бүс нүтагт байрлаж байгааг харгалзан үзвэл “Энэ төслийг бид цааш үргэлжлүүлэх эсэхийг дахин бодож үзэх шаардлага үүсч байна” гэж бичжээ.

Гүний уурхай хөгжүүлэх асуудлыг Рио Тинто компанийн өмнөх гүйцэтгэх захирал Жан Себастиан Жэк болон Монгол Улсын Ерөнхий сайд асан Чимидийн Сайханбилэг нарын хооронд байгуулсан Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөө гэх гэрээгээр шийдвэрлэж байсан юм.

“Дубайн” гэж нэрлэгдсэн уг гэрээний нөхцлийг сайжруулахыг Монгол Улсын Их хурлын ажлын хэсэг 2019 оны 12 дугаар сард Засгийн газарт даалгасан байна.

Энэ хүрээнд УИХ-ын тогтоолд дурдсан чиглэлийн дагуу төслийн менежментийн зардал болон зээлийн хүүг бууруулах асуудлыг “судлах”-аар бэлтгэл хангаад байгаагаа Рио Тинто компанийн зүгээс Монголын талд мэдээлсэн байна. Түүнчлэн, энэхүү нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлэл бүхий хүмүүсийн хэлж буйгаар Үндэсний хөгжлийн сан байгуулах асуудлыг ч мөн адил судалж үзэхээ амласан байна.

Гэвч татвар болон усны нөөц зэрэг бусад асуудлыг шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газар Рио Тинтогоос хүсч байгаа юм. “Хэрэв Рио Тинто нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж, ажлын хэсгийн саналыг хүлээж авахгүй бол Дубайн гэрээг цуцлах мэдэгдлээ албан ёсоор өгөхөөс өөр аргагүй болно” гэж захидалд дурджээ.

Монгол дахь төсөлд 2010 оноос хойш 11 тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байгаа бөгөөд бүх хувьцаа эзэмшигчдын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд гэрээний нөхцлийг сайжруулахад бэлэн байгаагаа Рио Тинто илэрхийлжээ.

Хувьцааны үнэнь Даваа гарагт 24 хувиар унасан Туркойс Хилл Ресурс (TRQ)компани Монголын талтай нэн даруй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн.  Харин Монголын Засгийн газрын хувьд бодолцох зүйл их байгаа. Оюу Толгой төсөл нь улсынх нь эдийн засгийн амин судас төдийгүй тус улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалтын хамгийн том эх үүсвэр, мөн цалин хөлс өндөртэй олон мянган ажлын байрыг бий болгогч юм.

“Энэ гэрээг шинэчилбэл гадаадын шууд хөрөнгө оруулалт татарна гэж Монгол Улсын Засгийн газрыг айлгах хэрэггүй” гэж Туркойс Хилл Ресурс хувьцааны асуудлаар маргаан үүсгээд буй Өүди Ассет Менежментийн хөрөнгийн менежер Хэнри Стийл хэлж байна. Гэрээг байгуулах үед “зардал гарахгүй, эсвэл хугацаа хэтрэхгүй гэж тооцсон. Харин одоо өөр нөхцөл байдал үүссэн учраас гэрээг шинэчилж, шинэ нөхцөл байдлыг тусгах хэрэгтэй” гэж тэрээр нэмж хэлсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

14 цаг 48 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

18 цаг 28 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

18 цаг 41 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

20 цаг 8 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

21 цаг 6 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

21 цаг 40 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин