Б.ОД
Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас “Насны хишиг” болон “Эхийн алдар” одонтой ээжүүдэд олгодог тэтгэмжийг хоёрдугаар сарын 10-наас олгоно гэж мэдээлэв. Иргэдийн тэтгэмж авах хүсэлтийг цахимаар бүртгэж, дансаар нь олгох юм байна. Ахмад настан болон одонтой ээжүүд E-halamj.mn цахим сайт руу нэвтэрч нэр, регистрийн дугаараа бүртгүүлж, тэтгэмж авах банкны нэрээ бичээд хүсэлтээ гаргана. Ингэснээр тус төвд биечлэн очих шаардлагагүй юм.
Эх сурвалж:www.polit.mn