Ухань хотынхон төв талбайдаа олуулаа цугларч, шинэ жилээ тэмдэглэжээ

2021-01-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Бүхэл бүтэн дэлхий хэмээх нэгэн гаригаараа бид бүгд тахлын үед шинэ оноо угтан авлаа. Нэг жилийн хугацаанд 83.8 сая хүн халдварлаж, 1.8 сая хүн тахлаар амиа алдлаа. Ихэнх оронд улсынхаа хамгийн том төв талбайдаа бөөнөөрөө цуглах нь байтугай хамаатан садан, найз нөхөд, халуун гэр бүлээрээ ч шинэ оноо тэмдэглэж чадсангүй. Гэсэн ч зарим нэг оронд өмнөх жилүүдтэйгээ адил тэмдэглэжээ. Ийн  цар тахлын үеийн шинэ жилийг улс орнууд хэрхэн тэмдэглэснийг орчуулан хүргэж байна.

Европ:Нам гүмхэн шинэ оноо угтлаа

COVID-19-ийн шинэ хувилбар хурдацтай тархаж байгаагаас үүдэн Европт шинэ жилийн олныг хамарсан үйл ажиллагаа цуцлагдсан. Вирусын шинэ хувилбар хамгийн анх тархсан Англи улс иргэдээ баяраар гэрээсээ гарахгүй байхыг Ерөнхий сайд Борис Жонсон уриалсан юм.  Тиймээс Лондонгийн үдэш шинэ жилийн баярын туршид нам гүм байжээ. Хэн нэгэн гэрээс гарсан тохиолдолд цагдаа нар гэртээ тэмдэглэхийг анхааруулж байсан юм. Гэхдээ салют буудуулж, гэрлийн шоу хийсэн байна.

Мөн Франц улс шинэ жилийн өмнөх оройн үдэшлэгийг тарааж, шөнийн цагаар хорио цээрийн дэглэм тогтоохын тулд 100 мянган цагдаа харуулд гарчээ.

 Түүнчлэн Парис хотод метроны буудлуудын тал хувь нь хаагдаж, бар, зоогийн газар болон бусад үйлчилгээний байгууллагууд шинэ жилийн үеэр хаалгаа барьсан байна.

Германд нэгдүгээр сарын 10 хүртэл хөл хорио тогтоосон. Тиймээс олноороо цуглах, салют буудуулахыг ч хориглосон юм. Харин Италид 22:00 цагаас эхлэн зоогийн газар, дэлгүүрүүдийг хаажээ.

Америк:Хөл хориотой шинэ он

Америкийн ихэнх хот, мужуудад хөл хорио тогтоосон. Австралийн  Сидней хотод салют буудуулах ёслол болсон ч хүмүүсийг талбайд цугларч, энэ ёслолыг харахыг хориглосон юм. Энэтхэг улс Дели болон бусад томоохон хотууддаа шөнийн цагаар хөл хорио тогтоожээ.

Харин вирус анх тархаж эхэлсэн Хятадын Ухань хотын төвд мянга мянган хүн цугларч, агаарт бөмбөлөг хийсгэн баяраа тэмдэглэсэн байна.   Мөн Шинэ Зеландад шинэ жилийг ердийн байдлаар тэмдэглэжээ.

Эх сурвалж:BBC

Зочин
Дэлхий дахинд халдварт өвчин тараасан хужаа нар баярлаж байх шив. Сарьсан багваахай, ялаа, аалз, юу ч байсан хамаагүй иддэг бузруудаас САРС, Корона гэх мэт муу ёрын өвчин гарна. Удахгүй та нараас дэлхий улс орнууд нөхөн төлбөр шаардах болно.
Улсын заан Б.Бат-Өлзий 9150 оноогоор чансааг тэргүүлж байна

Улсын заан Б.Бат-Өлзий 9150 оноогоор чансааг тэргүүлж байна

Уржигдар 13 цаг 32 мин
Энэ сарын 19-нд Барилгачдын VII их хурал болно

Монголын барилгачдын нэгдсэн холбооноос Барилгачдын VII их хурал хийх талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

6 цаг 53 мин
Х.Батялалт: Улс төрийн хулгайчдаас ангижрах эхний алхам үйл ажиллагаанд нь хяналт тавих

“Ард түмний хяналтын хороо байгуулах” асуудлаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлээ хийлээ.

7 цаг 27 мин
Таны нэр ямар утгатай вэ

“Зууны мэдээ” сонин “Ганцхан асуулт асууя” буландаа эцэг эхээс хайрласан өвөрмөц содон нэртэй хүмүүсийг урьж, тэдний нэрний утгын талаар ярилцлаа.

16 цаг 16 мин
“Агаарын ордон” асуудал дагуулж байна

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ирэх долоо хоногт Катарт айлчилна. Энэ нь түүний хоёр дахь

16 цаг 16 мин
ОХУ-ын Хабаровсж хотноо Эдийн засгийн чуулга уулзалт болох гэж байна

2025 оны 5-р сард ОХУ-ын Хабаровск хот Оростой эдийн засгийн түншлэлээ өргөжүүлэн хөгжүүлэх

Өчигдөр 07 цаг 00 мин
Энхийн хэлэлцээ Истанбулд үргэлжлэх үү

Ялалтын баярын 80 жилийн ойг сүр жавхлантай тэмдэглэсэн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Туркийн

Өчигдөр 06 цаг 00 мин
Доналд Трампын 100 хоногийн талаар хэн, юуг онцлов

АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч Доналд Трамп тангараг өргөж үүрэгт албан тушаалдаа орсноос хойш 100 хоногийн хугацаанд түүний засаг захиргаа ямар ажил хэмжүүлэв. 

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Баярцогт Л.Оюун-Эрдэнэ хоёрын зөрчил хурцдаад эхлэв үү?

Нэг. Засгийн газрын 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны хуралдааны дараа “...Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амгаланг явуулж “Авлигал” хорооллыг нураалгаач?!

Заримдаа, зарим нэг хүнийг харахаар “...Энэ хүн юу хийж байгаагаа мэдэж байгаа болов уу”

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын заан Б.Бат-Өлзий 9150 оноогоор чансааг тэргүүлж байна

Улсын заан Б.Бат-Өлзий 9150 оноогоор чансааг тэргүүлж байна

Уржигдар 13 цаг 32 мин
Энэ сарын 19-нд Барилгачдын VII их хурал болно

Монголын барилгачдын нэгдсэн холбооноос Барилгачдын VII их хурал хийх талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

6 цаг 53 мин