Луут хотын малтлага археологийн салбарт шилдгээр шалгарчээ

2020-12-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Цар тахлын улмаас онлайн хэлбэрээр явагдсан хуралд Монголын археологийн бүх үеийг болон бүх газар нутгийг хамарсан өргөн цар хүрээтэй 23 илтгэл хэлэлцүүллээ.  Он цагийн хувьд чулуун зэвсгийн үеэс XVII зууны үеийн археологийн дурсгалуудыг хамарсан бол газар зүйн хувьд Баян-Өлгийгөөс Дорнод хүртэл, Хөвсгөлөөс Өмнөговь хүртэл эх орны бүх газар нутгийг хамарчээ.

Энэ жил Улаанбаатарын их сургуулийн багш, доктор Т.Идэрхангай, С.Оргилбаяр, Д.Цэнд, Б.Батчимэг, Б.Амгаланбат, П.Эрдэнэпүрэв, П.Баянсан нарын бүрэлдэхүүнтэй судалгааны багийн Харгантын дөрвөлжингийн (Хүннүгийн Лунчен ордон) малтлага судалгаа тэргүүн байр эзэллээ. Судалгааны баг уг малтлагаар Архангай аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрээс Хүннү гүрний  нийслэл Луут хот буюу Лун-Ченийг нээн илрүүлсэн. Энэ хотыг эртний сурвалж бичигт Монгол орны хангайн нуруунд бий гэснээс өөр баримжаагүй байсаар өнөөг хүрсэн юм.

Тус хот давхар хэрэмтэй, хүний гараар байгуулсан усан сантай байгаа нь нэн сонирхолтой. Барилгын дээврийн чимэглэл болох нүүр вааран дээр ТЭНГЭРИЙН ХҮҮ ШАНЬЮЙ гэсэн эртний ханзан бичээстэй олдсон нь Луут хот мөн болохыг гэрчилж байгаа юм.

Харин дэд байрт ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор А.Энхтөр, Р.Мөнхтулга, С.Хүрэлсүх, Л.Мөнхбаяр, Т.Батбаяр, Г.Батболд, Б.Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй судалгааны багийн Архангай аймгийн Батцэнгэлээс-Өгийнуур чиглэлийн автозамын дагуу хийсэн авран хамгаалах судалгаа шалгарлаа.

Шилдэг гэрэл зургийн уралдаанд ШУТИС-ийн багш С.Бат-Эрдэний авсан хүрлийн үеийн олон төрлийн оршуулга-тахилгын байгууламжуудын зураг тэргүүлжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Баярбаатар: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк улсад айлчлахдаа Хархорум хотын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэн

Б.Баярбаатар: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк улсад айлчлахдаа Хархорум хотын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэн

5 цаг 30 мин
Чуулган: Газрын тос боловсруулах үйлдвэрт 431 сая ам.долларын зээл нэмж авах төслийг эцэслэн баталлаа

Чуулган: Газрын тос боловсруулах үйлдвэрт 431 сая ам.долларын зээл нэмж авах төслийг эцэслэн баталлаа

6 цаг 6 мин
Н.Учрал: "Орано Майнинг"-аас авлига авсан албан тушаалтнуудын мэдээлэл ил тод болсон

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хэлэлцсэн асуудлаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэе.

11 цаг 35 мин
"Эрдэнэс Тавантолгой" компанийн удирдах таван албан тушаалд олон улсын тендер зарлалаа

"Эрдэнэс Тавантолгой" компанийн удирдах таван албан тушаалд олон улсын тендер зарлалаа

Өчигдөр 15 цаг 00 мин
О.Алтангэрэл: Хөрөнгө нь хууль бус гэж үзэх үндэслэл илэрвэл хурааж авах хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ

О.Алтангэрэл: Хөрөнгө нь хууль бус гэж үзэх үндэслэл илэрвэл хурааж авах хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Өчигдөр 14 цаг 56 мин
Н.Учрал: 2012-2016 онд хэний Засгийн газар ажиллаж, хэн Ашигт малтмал эрхлэх газрын дарга байсан бэ?

Н.Учрал: 2012-2016 онд хэний Засгийн газар ажиллаж, хэн Ашигт малтмал эрхлэх газрын дарга байсан бэ?

Өчигдөр 14 цаг 43 мин
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг төрийн ёслолын дагуу гүн хүндэтгэлтэйгээр сүүлчийн замд нь үднэ

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг төрийн ёслолын дагуу гүн хүндэтгэлтэйгээр сүүлчийн замд нь үдэх ёслолыг гүйцэтгэнэ

Өчигдөр 14 цаг 10 мин
Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд ЭМДЕГ-ын дарга болжээ

Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд ЭМДЕГ-ын дарга болжээ

Өчигдөр 14 цаг 00 мин
Экс гишүүдийг Элчин сайдын суудлаар “урамшуулдаг” улс болох уу?!

Улсын гадаад харилцаа улс төрийн шийдвэрээр бус төрийн бодлогоор явдаг.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч П.Очирбат Ерөнхийлөгчийн засаглалаас татгалзсанаар Монгол Улс парламентын замыг сонгожээ

Их гүрнүүдийн дунд оршдог жижигхэн Монгол Улс, тэгсэн хэрнээ иргэд том эрх чөлөөтэй.

Өчигдөр 06 цаг 00 мин