ГХЯ-ны ТНБД Н.Анхбаяр Замын-Үүд боомтод ажиллав

2020-12-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр тэргүүтэй Ажлын хэсэг 2020 оны арвандугаар сарын 16-ны өдрөөс Замын-Үүд боомтод ажиллаж, Монгол, Хятадын хооронд экспорт, импортын ачаа тээвэрлэлт хийж буй нөхцөл байдалтай танилцаж, боомтын үйл ажиллагааг хэвийн болгох чиглэлээр Дорноговь аймаг, Замын-Үүд сумын албаны хүмүүс болон холбогдох хувийн хэвшил, холбоодын төлөөлөлтэй уулзаж, санал солилцов.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал, ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг нар мөн энэ хугацаанд хятадын талын Эрээн боомтын нөхцөл байдалтай танилцаж, ӨМӨЗО болон Эрээн хотын удирдлагатай уулзалт хийв. Замын-Үүд-Эрээн боомтын хилийн дундын бүсэд ажиллах 32 жолоочийг хятадын талтай тохиролцон Эрээнд нэвтрүүлж, тусгаарлалтын зардлын асуудлыг шийдвэрлэв.

Ажлын хэсэг болон Дорноговь аймаг, Замын-Үүд сумын удирдлага 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Оуян Шяхуй тэргүүтэй хятадын талын албаны хүмүүстэй цахим уулзалт хийж, Замын-Үүд-Эрээн, Гашуун сухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ зэрэг хоёр улсын худалдаанд чухал үүрэгтэй боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгож, экспорт, импортын барааны урсгалыг эрчимжүүлэх боломжийн талаар санал солилцож, тодорхой тохиролцоонд хүрэв.

Тухайлбал, Замын-Үүд-Эрээн боомтын тухайд боомт хооронд өдөрт солилцох тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх, тээвэрлэлт хийж буй жолооч нарын тоог үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тохиролцов. Тодорхой хугацаанд тасалдаад байсан мах, ноолуур зэрэг уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг монголын талаас хүлээн авахаар болж, цаашид тогтвортой үргэлжлүүлэх, жолооч нарыг монголын талд тусгаарлахгүйгээр зөвхөн хятадын талд 14 хоног  тусгаарлахаар болсноо хятадын тал илэрхийлэв. Гашуун сухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтуудаар нүүрс, зэсийн баяжмал хүлээн авах гарцыг нэмэгдүүлэх замаар эдгээр бүтээгдэхүүний худалдааг аль болох нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг цаашид ч үргэлжлүүлэхээ хятадын тал илэрхийлэв.

Цаашид хоёр талын худалдааны эргэлтийн тогтвортой байдлыг хангахын тулд ковид 19-ийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулж, халдвараас ангид “ногоон бүс” байгуулах, хил дамнасан тээвэрлэлтэд оролцогч иргэдийг халдварын эсрэг шинжилгээнд хамруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээний цар хүрээг нэмэгдүүлэхээр тохиролцов.

Эх сурвалж:www.polit.mn 

УИХ:Д.Загджавыг ерөнхий аудитороос чөлөөлнө

УИХ:Д.Загджавыг ерөнхий аудитороос чөлөөлнө

Уржигдар 13 цаг 03 мин
Хотыг хуваах асуудлыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуули

4 цаг 18 мин
Х.Тэмүүжин: АН-ын гишүүд Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хамгаална

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин мэдээлэл хийлээ.  Түүний байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу Тавантолгойн ордыг бүтэн болгож Баялгийн с

Өчигдөр 06 цаг 00 мин
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

г нь хоёр жилийн өмнө, “…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ашиглахад шаардаг

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Саранчулуун: Нийгмийн ажлын тухай хуультай болсноор эдийн засаг, нийгмийн олон сайн үр дүн гарна

Энэ хаврын чуулганаар өргөн барих гэж буй Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн О.Саранчулуунтай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ж.Баярмаа: Ерөнхий сайд надаас албан ёсоор уучлал гуйсан

Ж.Баярмаа: Ерөнхий сайд надаас албан ёсоор надаас уучлал гуйсан

Уржигдар 18 цаг 22 мин
Хууль зөрчсөн таван аймгийн Засаг даргад хариуцлага тооцжээ

Хууль зөрчсөн таван аймгийн Засаг даргад хариуцлага тооцжээ

Уржигдар 18 цаг 20 мин
О.Амгаланбаатар АН-ын Үндэсний бодлогын хорооны даргаар сонгогджээ

О.Амгаланбаатар АН-ын Үндэсний бодлогын хорооны даргаар сонгогджээ

Уржигдар 18 цаг 17 мин
Л.Гантөмөр: Ойлголцох нь чухал байна, УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй

Л.Гантөмөр: Ойлголцох нь чухал байна, УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй

Уржигдар 13 цаг 21 мин
УИХ:Д.Загджавыг ерөнхий аудитороос чөлөөлнө

УИХ:Д.Загджавыг ерөнхий аудитороос чөлөөлнө

Уржигдар 13 цаг 03 мин
Хотыг хуваах асуудлыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуули

4 цаг 18 мин