Н.Энхболд: ОУПХ-ноос Ж.Эрдэнэбат гишүүнийг хууль зөрчиж хорьсон гэж үзсэн

2020-12-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд өнөөдөр /12.14/ мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг  хууль зөрчиж, хорьсон асуудлаар Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-оос манай улсад хэрэг үүсгээд байгаа юм байна. УИХ-ын гишүүн Н.Энхболд "Энэ а суудлыг Халдашгүй байдлын дэд хороо хэд хэдэн удаа авч хэлэлцэж, шүүхийн байгууллагад хүсэлт хүргүүлсэн. Яг одоо Үндсэн хуулийн дагуу бүрэн эрх, халдашгүй байдал нь хадгалагдаж байгаа, СЕХ-оос хуулийн дагуу албан ёсоор нэр дэвшиж, сонгогдсон гишүүн. Ерөнхий прокурор, СЕХ-оос зөвшөөрөл авсан эсэх талаар, шийдвэр нь гарсан асуудлаар тайлбараа ирүүлэх хүсэлт өгсөн. Одоогоор хариу ирээгүй байгаа. Халдашгүй байдлын дэд хороо УИХ-ын сонгуульд нэр нь дэвшээд, сонгогдсон хүний эрх нь зөрчигдөж байна гэж үзэж байгаа. ОУПХ парламентчдын эрх нь зөрчигдөж байгаа эсэхийг шалгаж, зөрчигдсөн бол хууль зөрчсөн эсэхийг шалгаж, хянадаг дүрэм, журамтай. Түүний дагуу санал явуулсан. ОУПХ-оос гурван үндэслэлээр эрх нь зөрчигдсөн гэж үзэж, хэрэг нээгээд шалгаж байна" гэв. 

-С.Зоригийн хэрэг дээр, Ж.Эрдэнэбат гээд хоёр ч хэрэг нээсэн  байна. Ер нь энэ байгууллага хэр нөлөөтэй, парламентын холбоо хэрэг нээх нь манай улсын нэр хүнд, парламентын дархлаанд сөрөг нөлөөлөх үү?

-Манайхаас гадна олон улс орны парламентын гишүүдтэй холбоотой хэрэг нээгддэг. ОУПХ парламентын гишүүний халдашгүй байдал гэж юу байдаг чиглэлээр шалгалт хийж, шаардлага тавьдаг байгууллага. Нэгэнт хэрэг нээсэн учраас бүх зүйл хуулийн дагуу явж байгаа эсэхийг шалгаж, тогтоох байх. Ер нь бол хууль зөрчсөн бол Монгол Улсын нэр хүнд, хуулийн байгууллагын хувьд таатай зүйл биш. Гэхдээ ОУПХ-ны ажлыг урьдчилж дүгнэж болохгүй.

-Гишүүдийн халдашгүй байдал хэр зэрэг хангагдсан юм бэ.

-Парламентын халдашгүй байдал нь гишүүнээр дамжиж парламентын дархлаа хадгалагддаг тогтолцоо. Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд хууль зөрчигдсөн гэж үзсэн учраас холбогдох хуулийн байгууллагад саналаа хүргүүлсэн.

Эх сурвалж:www.polit.mn 

Таны нэр ямар утгатай вэ

“Зууны мэдээ” сонин “Ганцхан асуулт асууя” буландаа эцэг эхээс хайрласан өвөрмөц содон нэртэй хүмүүсийг урьж, тэдний нэрний утгын талаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Фото: "Огцрох амархан" жагсаалаас

Фото: "Огцрох амархан" жагсаалаас

4 цаг 59 мин
Фото: Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслолоос

Өмнийн шаргал говьд бас  нэгэн томоохон бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

5 цаг 4 мин
Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш өөр хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

10 цаг 47 мин
О.Алтангэрэл: Хууль бус хөрөнгө орлогыг хураах эрх зүйн зохицуулалт байхгүй

О.Алтангэрэл: Хууль бус хөрөнгө орлогыг хураах эрх зүйн зохицуулалт байхгүй

10 цаг 53 мин
21 жил яригдсан төмөр замыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна

Өмнийн шаргал говьд бас  нэгэн томоохон бүтээн байгуулалтын ажил эхэллээ. 

18 цаг 57 мин
Р.Амаржаргал: Захиргаадалтын систем рүү эрчимтэй эргэн орж байгаад сэтгэл дундуур байна

Монгол Улсын 21 дахь Ерөнхий сайд асан Р.Амаржаргалтай эдийн засаг, цаг үеийн асуудлаар ярилцав.

18 цаг 57 мин
“Бүс ба зам” санаачилга: Хятад улсын дотоод хийгээд олон улсын эдийн засагт үзүүлж буй нөлөө

-АНУ-ын ерөнхийлөгч Трампын өндөр татварын бодлогод хийсэн ажиглалт-

18 цаг 57 мин
Энэ сарын 19-нд Барилгачдын VII их хурал болно

Монголын барилгачдын нэгдсэн холбооноос Барилгачдын VII их хурал хийх талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Уржигдар 15 цаг 23 мин
Х.Батялалт: Улс төрийн хулгайчдаас ангижрах эхний алхам үйл ажиллагаанд нь хяналт тавих

“Ард түмний хяналтын хороо байгуулах” асуудлаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлээ хийлээ.

Уржигдар 14 цаг 48 мин
Таны нэр ямар утгатай вэ

“Зууны мэдээ” сонин “Ганцхан асуулт асууя” буландаа эцэг эхээс хайрласан өвөрмөц содон нэртэй хүмүүсийг урьж, тэдний нэрний утгын талаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Фото: "Огцрох амархан" жагсаалаас

Фото: "Огцрох амархан" жагсаалаас

4 цаг 59 мин