С.САРУУЛ
УОК-ийн дарга, Шадар сайд Я.Содбаатарын тушаалаар “Хүнсний хангамжийг сайжруулах шуурхай штаб” байгуулсан. Тэгвэл нийслэлийн төвийн зургаан дүүргийн 15 байршилд нөөцийн махыг тодорхой хуваарийн дагуу өнөөдрөөс /2020.11.15/ эхлэн худалдан борлуулахаар болсон.
Нөөцийн мах борлуулах цэгүүд:
Баянгол дүүрэг
II хороо, KFC төвийн баруун талд
12 хороо, 6 дугаар бичил хорооллын Баянтахилт төвийн талбайд
Баянзүрх дүүрэг
8 дугаар хороо, Тэнгэр худалдааны төвийн талбайд
4 дүгээр хороо, Жуковын музейн талбай
I хороо, Скай их дэлгүүрийн гадна талбай
10 дугаар хороо, Амгалан захын гадна талбай
Чингэлтэй дүүрэг
2 дугаар хороо, “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд
16 дугаар хороо, Хайлаастын хуучин эцсийн байршил
Сүхбаатар дүүрэг
Хангай хотхоны гадна талбай
18 дугаар хороо, Бэлх худалдааны төвийн гадна талбай
Сонгинохайрхан дүүрэг
37 дугаар хороо, Содон хорооллын дундах талбай
14 дүгээр хороо, Цамбагаравын урд талбай
1 дүгээр хороо, Толгойт Гүнгэрваа төвийн талбай
Хан - Уул дүүрэг
Лавай худалдааны төвийн гадна талбай
Буянт-Ухаа 2 хорооллын гадна талбай.
Нөөцийн махыг ченжүүд болон дундын зуучлагчдын гарт оруулахгүйн тулд нэг хүнд нэг гулууз мах борлуулах зохицуулалт хийнэ. Үнэ ханшийн хувьд нөөцийн махны худалдааны тогтсон ханшаар борлуулна гэдгийг мэдэгдсэн.
Эх сурвалж: www.polit.mn