С.Уугантуяа: Эко, тансаг зэрэглэлийн орон сууцыг гэр хороололд сүндэрлүүлсэн

2020-11-11
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Бизнес, хөгжил буланд “Грийн Ресурс” компанийн Санхүү хариуцсан захирал С.Уугантуяаг урьж ярилцлаа.

 

-Танайхыг барилгын салбарт тэр дундаа гэр хорооллын дахин төвлөлтийн төслийг амжилттай хэрэгжүүлж буй үндэсний бүтээн байгуулагч компани гэдэг. Хэрэгжүүлсэн төслүүдээсээ онцлон тайлбарлахгүй юу?

-Манай компани 2008 онд байгуулагдсан. 12 дахь жилдээ барилгын салбар дахь төслүүдийг амжилттай хэрэгжүүлсээр ирлээ. Барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлд бетон зуурмаг, блокын үйлдвэрлэл явуулдаг. 150 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Бид байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй шинэ технологи нэвтрүүлж, зах зээлд эзлэх байр сууриа бэхжүүлж, гадаад  дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах замаар үйл ажиллагааны хүрээгээ өргөтгөж хэрэглэгчдээ чанартай орон сууцаар хангаж улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулж байна. Эко орон сууц  үйлдвэрлэх нь манай компанийн үндсэн зорилго. Эх орныхоо хөрс шороо, элс  хайрга дайргаар бетон зуурмаг болон евро стандартын блокоо  үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Орон сууцныхаа өрөөний зай талбайг ашигтай байдлаар шийддэг. Том хонгил, сул зайг хүртэл ашигладаг. Ашиглалтын зардал бага байхаар тооцож дулаан болон гэрэлтүүлэг зэргийг шийдвэрлэдгээрээ онцлогтой. Энэ хугацаанд улсын төсвийн болон өөрийн хөрөнгө оруулалтаар нийт 200 гаруй мянган м кв бүхий  барилга угсралтын ажлуудыг хэрэгжүүлээд байна. Тодруулбал, 2016 оны шилдэг бүтээн байгуулалтаар шалгарсан 40 мянган мкв бүхий Хууль сахиулахын их сургуулийн барилгыг  амжилттай барьж угсарсан хамт олон. Энэ онд хөдөө орон нутаг болон Улаанбаатарт  улсын төсвийн хөрөнгө оруулалттай хэд хэдэн сургууль, цэцэрлэгийн барилгыг барьж байна. Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Баянгол дүүргийн X хорооны нутаг дэвсгэрт  30.2 га талбайд 3120 айлын орон сууц барих “Хөх сувд” төслийг эхлүүлсэн. Одоогоор 300 гаруй айлын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгээд байна. Нийтдээ 44 блок барилгыг цэцэрлэг, сургууль, үйлчилгээний төв, тоглоомын талбай, ногоон байгууламж, өрхийн таван давхар эмнэлгийг цогцоор нь барина. 30,2 га талбайг орон сууцжуулснаар  хөрс, агаарын бохирдлыг шийдвэрлэхийн зэрэгцээ иргэдийн ая тухтай амьдрах орчныг сайжруулна. Ирэх таван жилд энэ төслийг 100 хувь хэрэгжүүлж дуусах зорилт тавин ажиллаж байна.

-Иргэд газраа чөлөөлөх тал дээр хэр санаачилгатай байдаг юм бол. Өмнө хэрэгжүүлсэн төслүүд нэлээд маргаан дагуулдгаас болж эдгээр төслийн нэр хүнд нийгэмд унасан харагддаг. Танайх үүнийг хэрхэн зохицуулж байна вэ?

-Энэ төслийн тендер 2014 онд зарлагдсан. Нийслэлтэй хамтарсан гурван талт гэрээгээр зохицуулагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, нийслэл дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Бид барилгаа барина. Айлууд газраа чөлөөлөх үүрэгтэй. 2014 оноос хойш манайх 30.2 га талбайд байгаа өрхүүдийн 75 хувьтай нь гэрээ хийж тохирсон. Барилга эхлэнгүүт айлуудыг нүүлгэж түрээсийн орон сууцанд компаниас мөнгийг нь гаргаж  оруулдаг. Сүүлийн жилүүдэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн барилгын нэр хүнд нэлээд унасан. Энэ нь юутай холбоотой вэ гэвэл газрын болон орон сууцны нэг мкв үнэд дээд, доод хязгаарыг тогтоож өгөөгүйгээс иргэд газраа хэт өндрөөр үнэлдэгтэй холбоотой. Нөгөөтэйгүүр, нийслэлээс дэд бүтцийг татах ажил удаашралтай байдгаас шалтгаалж  хугацаандаа ашиглалтад ордоггүйтэй холбоотой. Нийслэлийн хэмжээнд нийтдээ 23 газарт ийм төсөл хэрэгждэг. Үүнээс найман газарт төсөл амжилттай хэрэгжиж байна. Үүний нэг нь манайх. Бидний зүгээс барилга угсралтын ажлаа гүйцэтгээд дэд бүтцээ хүлээж цаг хугацаа бага зэрэг алдсан тал байдаг хэдий ч одоо саад бэрхшээлийг арилган барилгын ажлаа хэвийн үргэлжлүүлж байна.  Ирэх онд гурван блок барилгын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа

-Эко шинэ шийдлүүдээсээ танилцуулахгүй юу?

-Манай компанийн нэр “Ногоон баялаг буюу нөөцөө хэмнэе” гэсэн утгатай. Энэ агуулгаар бид саарал усыг хэрхэн орон сууцанд ашиглах боломжтой. Мөн цахилгаан болон ашиглалтын  зардлыг  бага байлгах шинэ шийдлүүдийг барилгаадаа нэвтрүүлэхээр туршилт, судалгаа явуулж байна. Түүнчлэн иргэдийн эрүүл мэнд, ая тухтай байдлыг хангах үүднээс ротбанд нэвтрүүлж байна. Ротбанд гэдэг нь орон сууцны дотоод заслын ажлыг хөнгөвчилсөн технологи энэ нь цаг хугацаа хэмнээд зогсохгүй ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг. Үүнийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн барилга дээр ашигласан. Манайх барилгын цогц үйл ажиллагаа явуулдаг учраас ротбандыг Монголдоо үйлдвэрлэхээр зорьж Герман болон ОХУ-ын үйлдвэрүүдтэй хамтын ажиллагааны хүрээнд  судалгаа хийж эхэлсэн. Монголдоо үйлдвэрлэх юм бол цаг хугацааг гурав дахин хэмнээд зогсохгүй өртгийг хоёр дахин хэмнэнэ.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байр чанар муутай, мкв бага гэх мэтээр шүүмжилдэг. Харин танай төслийн орон сууц нэлээд эко, чанартай баригдаж байгаа тухай та ярилаа. Чанар дагаж үнэ гэдэг. Газар чөлөөлтийн айлуудтайгаа хэрхэн тохиролцсон бэ?

- Дахин төлөвлөлтөд хамрагдсан гэхээр л газрын үнэлгээ өндөр байх ёстой мэт иргэд ойлгодог. Тиймээс манай байршилд газрын үнэлгээ хэт өндөр байна. Тухайлбал 0.7 га буюу 700 мкв талбай бүхий газартай /хашаатай/ айл бараг байдаггүй. Дээд тал нь /газар/ 300-380 мкв орчим талбайтай байдаг. Иргэд өөрийн эзэмшлийн хашааг хуваан зарсан, эсвэл хүүхдүүддээ хуваагаад эзэмшүүлсэн байдаг.

Төлөвлөлтийн хэмжээнд Баянгол дүүрэг X хороо Бичил-7 хэсэгчилсэн байршилд 30,2 га талбайд 408 нэгж талбартай хоёр ба гурван талт гэрээг журмын дагуу 75 хувьтай тохиролцож гэрээ хийсэн. Нэгж талбар болгоны тохиролцоо өөр өөр байгаа. Тэнд байгаа үл хөдлөх хөрөнгө, газрын  байршил, өрхийн тоо зэрэг бусад олон хүчин зүйлээс шалтгаалдаг.

Бид дахин төлөв-лөлтийн орон сууцны барилгаас өндөр ашиг хардаггүй. Барилгын компаниуд газраа өндөр үнээр авч байгаа учраас барилгын материалаа хямдыг сонгох шаардлага бусад компанид гардаг. Энэ нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн байр чанар муутай, мкв бага гэх мэтээр шүүмжлэлд өртдөг байх. Манайх нийгмийн хариуцлагын хүрээнд ашиг гэхээс илүүтэй урт хугацаандаа  чанартай эко орон сууцаар хэрэглэгчдээ хангах зорилгын хүрээнд ажилладаг. Жишээлбэл, Цэцэрлэгт хүрээлэнгийн хойгуур өндөр зэрэглэлээр барьж байгаа барилгын стандартыг гэр хороололд нэвтрүүлэх зорилго тавьсан учраас мкв  нь хоёр сая төгрөгнөөс дээш үнэлэгдэж байна. Манай хамт олон 30.2 га талбайд 3120 гаруй өрхийг орон сууцаар хангах том зорилго тавьсан учраас тэр. Ирээдүйд бидний барьсан орон сууц үр хойч үед минь өвлөгдөх учраас чанартай, хүнд ээлтэй хотхон сүндэрлүүлэх нь манай хамт олны алсын хараа. Эхнээсээ орсон оршин суугчид ам сайтай байна. Манайх анх захиалгаа суурь үнэ болох борлуулалтын үнээс хямд захиалга авч байсан. Одоо хэрэглэгчид орон сууцны хэрэглээний талаарх мэдлэг өндөр болсон байна. 2010 оны болон  2020 оны хэрэглэгчдийн мэдлэг ялгаатай. Чанаргүй барилга борлуулалтгүй болсон. Манайх ийм олон блок барилгын төслийг эхлүүлсэн учраас чанарыг нэгдүгээрт тавьж байна. Нөгөөтэйгүүр, 2018 он хүртэл хотын урд хэсэгт үнэтэй, чанартай барилга баригддаг. Хойшоо чиглэлд чанаргүй барилгатай гэсэн ойлголттой байлаа. Тиймээс энэ байдлыг арилгах үүднээс гэр хороололд лакшири барилга яагаад барьж болохгүй гэж. Энэ тогтсон ойлголтыг эвдэх зорилго бас байсан. Ингэснээр бусад барилгын компанийг гэр хороололд  чанартай барилга барих сонирхолд уриалан дуудсан гэж хэлж болно.

-Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөгжил манайд нэлээн сул. Гэхдээ COVID бидэнд энэ зах зээлээ хөгжүүлэх орон зайг нэлээн сайн мэдрүүлж байх шиг байна. Цаашид барилгын салбарын хөгжил үүнд чиглэх байх?

- Хүн ам өсч байгаа цагт нийтийн барилгажилт, орон сууцны бүтээн байгуулалт зогсохгүй. Байр худалдаж авах эрэлт их байна. Мөн нийлүүлэлт хангалттай. 2013 оноос хэрэгжүүлсэн найман хувийн хүүтэй ипотекийн зээлд ажилтай, орлоготой,урьдчилгаа төлбөрөө өгөх боломжтой хэсэг нь хамрагдаад бараг дууссан. Одоо банкны шалгуур хангаж чадахгүй хэсэг нь үлдсэн байна. Өөрөөр хэлбэл, эрэл буюу хүсэлт, нийлүүлэлт хоёр хангалттай. Гагцхүү төрөөс зохицуулах зохицуулалт үгүйлэгдээд байна. Найман хувийн зээлийн хөтөлбөр зогссон. Одоо зургаан хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр эхэлсэн ч санхүүжилт муу. Төрийн хөтөлбөр удаан ч гэсэн  хэрэгжих нь тодорхой. Харин манай салбар хөрөнгийн зах зээлд оролцож IPO гаргаж хөрөнгө татах байдлаар эрэлт, нийлүүлэлтийг зохицуулах гарцыг эрэлхийж байна. Судалгаа, шинжилгээний ажилдаа орсон. Ялангуяа, манайх гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл дээрээ IPO хийхээр болж  байгаа. Ингэснээр моргейжийн зээлийг жинхэнэ утгаар нь хөгжүүлнэ. Хүү бага, урт хугацаатай/40 жил/ орон сууцны зээлийг бий болгоно гэсэн үг. Түүнчлэн түрээсийн орон сууцны хөтөлбөр төсөл хэрэгжүүлэх зэргээр барилгын салбарын хөгжлийг харж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.11 ЛХАГВА № 218 (6443)

 

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

2 цаг 20 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

3 цаг 16 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

5 цаг 23 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин