Төсвийн алдагдлаар Монгол Улс 27-д жагсчээ

2020-11-05
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Коронавирустай холбоотойгоор Монгол Улс ДНБ-ийнхээ 9.9 хувьтай тэнцэхүйц хэмжээний зардал гаргасан. Үүнийг дэлхийн 179 оронтой харьцуулхад хамгийн их зардал гаргаснаар 41-д  жагсаж байна. Үүнд хүүхдийн мөнгө, нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, Монголбанкны төсвийн шинжтэй үйл ажиллагаа илүү явуулсан нь өндөр зардал гаргасан  орон гэдгээр тодорхойлж байна. Эндээс дүгнэхэд манай улсад COVID  гараагүй хэрнээ яагаад ийм өндөр зардал гаргасан нь анхаарал татаж буй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  бүх  орноор   COVID-19-ийн хэдэн  тохиолдол гарч үүнд хэчнээн төгрөгийн зардал гаргасан гэдгийг судалж тогттожээ. Ингэхдээ нийгэм дотроо коронавирус алдсан эсвэл зарим хот, мужаар алдсан, хааяа нэг алдсан, огт гараагүй гэсэн дөрвөн үзүүлэлтээр судалсан аж.  Монгол Улс эдгээр үзүүлэлтүүдээс хаяа нэг алдсанд багтжээ. Өөрөөр хэлбэл, дотооддоо алдаагүй ч импортоор орж ирсэн гэдгээр. Үүгээр бол үүнд зарцуулсан зардал бага байх ёстой атал төсвийн алдагдал нь 13.4 хувьтай гарчээ. Бүр тодруулбал, нэг сая хүн тутамд  хэдэн короновирусын халдварын тохиолдол  гарсан  гэдгээр хамгийн өндрөөс нь хамгийн бага хүртэл улс орныг эрэмбэлэхэд манай улс  41-д орсон бол төсвийн алдагдлаар 27-д жагсчээ. Түүнчлэн коронавирус  хааяа нэг гарсан 20 улсыг төсвийн алдагдлаар нь жагсаахад манайх  эхний зургаад оржээ. Хааяа нэг гарсан гэдэгт тухайн  улс дотроо гарсан ч алдалгүй барьж авсан, гаднаас орж ирсэн ч дотроо алдалгүй барьж авсан гэдгээр нь жагсаасан аж. Саяхан Ерөнхий сайд УИХ-ын чуулганд төсвийн алдагдлаар хийсэн мэдэгдэлдээ “Төсвийн зарлага нэмэгдэж алдагдал ДНБ-ий 9.9 хувьд хүрсэн нь дэлхийн бусад улсын дундажаас ихгүй байна. Тухайлбал, АНУ-ын төсвийн алдагдал ДНБ-ийхээ 15 хувь, Японых 10, Солонгос зургаа, Сингапур 13 хувь гэж танилцуулсан” юм. Эдгээр хөгжингүй  оронтай манайх ойролцоо байсан ч хөгжлөөрөө ойролцоо орнуудтай харьцуулахад өндөр байсаныг Ерөнхий сайд мэдэгдэлдээ худал хэлсэн хэмээн эдийн засагч, судлаач нар шүүмжилдэг. Жишээлбэл, Перу, Энэтхэг улсын төсвийн алдагдал ДНБ-ий 30 хувьд хүрсэн манайх үүнээс доогуур байсан гэж мэдээлсэн ч ийм статистикийг хайгаад олоогүйг судлаач нар онцолдог.

 

2020 оны төсвийн орлого 19 хувиар тасарч, зарлага нь  18 хувиар өсчээ

 

COVID-19-өөс болж зарим улсын орлого буурч, зардал нь нэмэгдсэн бол зарим нь  орлогоо бууруулж зардлаа багасгасан. Мөн зарим нь орлого нь нэмэгдэж дагаад зарлага нь нэмэгдсэн бол бусад нь орлого,  зарлагаа бууруулжээ. Өөрөөр хэлбэл, ийм дөрвөн хувилбараар улс орныг эрэмбэлжээ. Үүнийг Олон улсын валютын сангийн тооцооллоор хийжээ. Манайхыг “Улаанбаатар аналитик” судалгааны төвөөс тооцжээ. Ингэхэд Монгол Улс хамгийн өндөр хувиар орлого нь  буурч зардлаа нэмсэн үзүүлэлттэй гарчээ. Өөрөөр хэлбэл, төсвийг инфляциар биш бодитоор нь тооцоход манайх орлого буурч зардал нэмэгдсэн ангилалд багтжээ. Энэ талаар эдийн засагч Б.Дөлгөөн “Манайх эдийн засгийн мөчлөгдөө төсвийн орлогоо хэр уялдуулсан, уул уурхайн орлогоос хамаарах хамаарлыг хэрхэн дунд хугацаандаа бууруулж ажиллах  талаар төсөвтөө тусгаагүй. Хоёрдугаарт, төсвөө их хэмжээгээр тэлсэн хэрнээ орлого нь буурсан. Үүнийг дэлхийн орнуудтай харьцуулахад  өндөрт явж байна. Ялангуяа, коронавирус гараагүй улсуудтай харьцуулахад алдагдал 13 хувиар өсчээ. Үүнийг 2020 оны төсвийн орлого 19 хувиар тасарч, зарлага нь  18 хувиар өссөн нь баталж байна. Гуравдугаарт, төсөв дэх эдийн засгийн бүтэц рүү чиглэсэн арга хэмжээ аваагүй” гэсэн юм.

Зөвхөн 2020 оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр Төсвийн хяналтын хороо зардлыг 1.26 их наядаар бууруулах боломж байгааг хэлсэн ч авч хэлэлцээгүй. Үүн дээр COVID-19 нэрмээс болж угаас алдагдалтай баталсан төсвийг 4.7 их наядын алдагдал хүлээх хэмжээнд хүргэв. Харин ирэх дөрвөн жилд манай улсын төсвийн алдагдал 10 их наяд төгрөгт хүрэх гэж буйг Засгийн газар хуулийн төсөлд тусган УИХ-д өргөн барьсан. Ийнхүү та бидний төлөх өрийг арван  их наяд төгрөгөөр нэмж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.5 ПҮРЭВ № 214 (6439)

 

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

2 цаг 31 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

3 цаг 27 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

5 цаг 34 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин