Төсвийн шинжтэй мөнгөний бодлого ханшийг сулруулдаг

2020-11-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцэж засвар оруулах чиглэл өгч  эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. 2021 онд баримтлах Төвбанкны боловсруулсан  мөнгөний бодлого нь цар тахлын үед  зохицсон өвөрмөц бодлого биш байна гэсэн шүүмжлэлд өртсөн. Тиймээс мөнгөний бодлогын төсөлд цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийн үед  иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих эдийн засгийг идэвхжүүлэх заалтыг нэмж, мөн уул уурхайгаас бусад салбарын экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг дэмжих санхүүгийн механизмыг  бий болгосон заалтыг нэмж оруулахыг шаардаж буй.

Гэвч Төвбанкны зүгээс төсвийн шинжтэй мөнгөний бодлого хэрэгжүүлэх нь банкныхаа үндсэн үүрэг болох төгрөгийн тогтвортой байдлыг хангахад харшилж байна.  Цар тахлаас үүдэлтэй төсвийн шинжтэй арга хэмжээг хэрэгжүүлснээр Монголбанк гурван их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн. Энэ нь аж ахуйн нэгжүүдийг татвар болон нийгмийн даатгалын  шимтгэлээс хөнгөлсөн. Иргэдийн ипотек болон цалингийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан, хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгох зэргээр 5.1 их наяд төгрөгийг төсвөөс шууд гаргасантай холбоотой. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн шинжтэй  нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөө түр зуурын шинжтэй байх тохиолдолд мөнгөний бодлогоор удирдах нь эдийн засагт өндөр зардалтайгаас гадна ажил эрхлэлтийг сааруулах үр дагаврыг бий болгосон бодлогын оновчгүй сонголт байсан. 

Ингэснээр ханшаа мөнгөний бодлогоор удирдахад хүндрэлтэй байсан хэмээн Монголбанк үзсэн. Өөрөөр хэлбэл, төгрөгийн ханш 4.4 хувиар суларсан. Энэ нь инфляцийн түвшинтэй ойролцоо. Тиймээс ирэх онд эдийн засаг ямар нэгэн дарамт, нөлөөлөлгүйгээр инфляцийг зургаан хувьд барина гэж төсөөлсөн гэдгээ ч удирдлагууд нь тайлбарлаж байв. Гэхдээ төгрөгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр тодорхой заалтыг оруулж ирээгүй хэмээн УИХ-ын гишүүд шүүмжилж байсан. Ямартаа ч төсөв мөнгөний бодлогыг уялдуулж эдийн засгийг дэмжсэн бодлогыг Монголбанкны зүгээс явуулах шаардлагатай гэсэн юм. Түүнчлэн 2021 онд зээлийн хүүг бууруулахад эдийн засгийн бодлогын оновчтой хослол, эрх зүйн шинэчлэл, шуурхай цахим шилжилт гэсэн олон арга хэмжээг нэгэн зэрэг хамт хэрэгжих шаардлагатайг төсөлд тусгажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.2 ДАВАА № 211 (6436)

 

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

2 цаг 41 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

3 цаг 37 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

5 цаг 44 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин