С.САРУУЛ
Засгийн газрын өнөөдрийн /2020.10.21/ хурлаас хүүхэд хамгаалал, гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан хамгаалахад олон улсын жишгийн дагуу 8000 хүүхэд тутамд нэг байцаагч байхаар цагдаагийн орон тоог 103-аар нэмэгдүүлж, төсвийг шийдвэрлэлээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд 5043 хүүхэд гэмт халдлагад өртөж, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирсон тоон мэдээлэл бий.
Зөвхөн 2020 он гарсаар гэмт хэргийн улмаас 762 хүүхэд хохирсон бөгөөд тэднээс 82 хүүхэд нас барж, 290 нь гэмтжээ. Энэ хугацаанд улсын хэмжээнд 162 хүүхэд бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болжээ.
Эх сурвалж: www.polit.mn