АН ялсан ч “МАН”-ын Засаг даргатай болох вий

2020-10-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

 

Өнгөрсөн наймдугаар сард хуралдсан ээлжит бус чуулганаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг өөрчлөн батлахаар хэлэлцэж байв.Тухайн үед хуулийн төслийг орон нутгийн сонгууль болохоос өмнө батална хэмээн эрх баригчид зүтгүүлсэн.  Гэвч хуулийг өөрчилж  чадалгүй тарцгаасан. Тэгвэл дээрх  хуулийн төслийг ирэх пүрэв гаригт чуулганаар хэлэлцэхээр жагсаалтад оруулжээ. Орон нутгийн сонгуулийн дүн тодорхой болсны дараахан буюу нийслэл, дүүрэг, аймаг, сумдын Засаг дарга нар тодорч эхлэх цаг хугацаатай давхцан хуулийн төслийг оруулж ирсэн нь анхаарал татаж байна.Дээрх хуулийн өөрчлөлтөөр аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд ИТХ-д санал болгож, ИТХ хэлэлцэн батлахаар заасан. Үүгээр Засаг даргыгаа албан тушаалаар нь барьцаалдаг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх мэдлийг хумиж байна хэмээн хууль санаачлагчид мэдэгдсэн. Гэвч Засаг дарга нарын томилгоо Ерөнхий сайдаас шууд хамааралтай болж буй юм.  Тэгэхээр орон нутгийн сонгуулиар АН олонх болсон найман аймаг, Сүхбаатар дүүргийн Засаг даргыг ч  МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх санал болгох нөхцөл байдал бүрдлээ. Өөрөөр хэлбэл, АН ялсан ч “МАН”-ын Засаг даргатай болно гэсэн үг.     Дээрх хуулийн төслийг анх өргөн барихдаа хэрэгжих хугацааг  2022 он гэж байсан ч хоёр жилээр урагш татан, 2020 оны аравдугаар сараас мөрдүүлэхээр өөрчилжээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.20 МЯГМАР № 202 (6427)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

Өчигдөр 16 цаг 55 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин