Шинжлэх ухаанд монопольчлол үүсгэхийг эрдэмтэд эсэргүүцэв

2020-10-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

 “Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл УИХ-ын 2020 оны намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх гэж байна.

Шинжлэх ухааны академийн  эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь зөвхөн ШУА төдийгүй Монголын нийт шинжлэх ухааны байгууллагууд, судалгааны их сургуулийн эрх ашгийг шууд хөндөж байна хэмээн эрдмийн сургуулийн хамт олон үзэж эсэргүүцэж байгаа аж.

Шинжлэх ухааны хараат бус бие даасан байдал, мерит зарчим, шударга өрсөлдөөн, улс орны өмнө тулгамдсан асуудлыг шинжлэх ухаанчаар шийдвэрлэх, инноваци, шинэ технологийг нэвтрүүлэх, хуулийн өмнө тэгш байх нь Монголын шинжлэх ухаан, дээд боловсролын хөгжлийн гарц хэмээн МУИС-ийн эрдэмтэн багш, судлаачид үзэж байгаа аж.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ШУА-ийн эрх зүйн байдлын тухай хууль болон Улсын Их Хуралд өргөн барьсан тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь нэг байгууллагад зориулагдсаны зэрэгцээ шинжлэх ухааны тогтолцоонд монопольчлол, үндэслэлгүй давуу байдлыг бий болгоход чиглэсэн. Мөн шинжлэх ухааны чөлөөт өрсөлдөөн, бие даасан, хараат бус байдал, академик эрх чөлөөг боомилсон, байгууллагын дотоод дүрэм, журам, хэргэм зэргийг хуульчилж шинжлэх ухааны бусад оролцогчид болон нийгэмд тулган хүлээлгэх оролдлого гэж  үзэж байна хэмээн эрдэмтэд мэдэгдлээ. Энэхүү хуулийн төсөл нь Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуулийн 3 заалт, 6 хуулийн 13 заалт, бодлогын 3 баримт бичгийн 6 заалт, нийтээр даган мөрдөх 2 дүрэм, журмын 5 заалттай зөрчилдөж байгаа юм. Үүнээс үзэхэд дурдсан хууль, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь олон нийт, оролцогч талуудын саналыг тусгаагүй, зөрчилтэй, үндэслэл муутай дутуу боловсруулагдсан хэмээн уриалга гаргажээ.

Эх сурвалж: www.polit.mn

Зөвхөн МУИС биш
Энэ бол зөвхөн МУИС биш, төр, хувийн хэвшлийн их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрх ашгийг хөндсөн асуудал юм. Иймэрхүү зүйлд МУИС дуугарахгүй бол хэн дуугарах билээ, МУИС бол манай улсын шинжлэх ухаан, боловсрол, соёлын томоохон төвийн нэг байсаар ирсэн, цаашид ч байх болно гэдгийг энэ үйл явдал харуулж байна.
Эрдэм чадал хүрэхгүй болохоороо улс төр, нам эвлэл, эрээн цаас, гялгар цалгар юмаар нүүр тахлах гэдэг дээ. Энэ удаад эрээн цаас нь Эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл нь болох нь дээ.
АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

Өчигдөр 16 цаг 55 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин