С.САРУУЛ
Монгол Улс “Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Бүгд Найрамдах Словени Улстай байгуулав. Ингэснээр хоёр улсын дипломат болон албан/сервис паспорт эзэмшигч иргэд 90 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдлээ. Бүгд Найрамдах Словени Улс нь 2.1 сая хүн амтай, Европын Холбооны гишүүн буюу Шенген бүсэд хамрагддаг. Мөн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын гишүүн бөгөөд нэг хүнд ноогдох ДНБ-ний үзүүлэлт нь 27 мянган ам.доллар юм.
Эх сурвалж: www.polit.mn