У.Хүрэлсүх: Ш.Батхүүгийн хөрөнгийг шилжүүлэн авсан,"Эрдэнэт" үйлдвэр 100 хувь улсын мэдэлд байна

2020-10-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганаар 2021 оны төсвийн төслийг хэлэлцлээ.  Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан Оюутолгойн асуудлаар байр сууриа илэрхийллээ.  Тэрээр  “Бид дөрвөн их наяд төгрөгийн алдагдалтай төсвийн тодотгол баталсан.  Энэ нь хойч үеэсээ зөвшөөрөлгүйгээр мөнгө дээрэмдэж байна гэсэн үг. Зээл тусламжаар баяжсан орон байхгүй. Төсвийн орлогыг нэмэх боломж бол Оюутолгой. Тэдэнтэй хэлэлцээний ширээний ард суух эрхтэй хүн нь Ерөнхий сайд. Тус компани манай баялагийг хүртэж байгаа атлаа АМНАТ-т таван хувийн татвар төлдөг.  Эрдэнэт 16 хувийг төлж  байна. Энэ мэт засах зүйл их байна. “Эрдэнэт”-ийн 49 хувь улсын төсөвтэй мөн холбоотой. 49 хувь хаана яваа вэ.  УИХ-аас Засгийн газарт өгсөн чиглэлд 49 хувийг яаралтай эрүүлэн авна гэж заасан. Та бүхэн 49 хувийг эзэмшигчидтэй маргалдаад яваа сураг байна. Төлсөн олон сая ам.доллараар буцаан авсан уу ” гэв.         

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:-УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу бид Оюутолгой ХХК-тай хэлэлцээ хийж байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийг улсад авсан. Цаашид тус үйлдвэр 100 хувь улсын мэдэлд байна. 49 хувийг эзэмшигчидтэй хувь тохирох гэж байна гэсэн мэдээлэл нийтэлсэн нь үндэслэлгүй. Ийм зүйл байхгүй. Ш.Батхүүгийн хөрөнгийг хуулийн байгууллагууд шилжүүлэн авсан.         

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:-Бид "Риотинто"  компанийн удирдлагууд өөрчлөгдсөнийг та бүхэн мэднэ. Татварын маргаан Арбитрын шүүх дээр үргэлжилж байна.  Бид мэргэжлийн түвшинд ажиллах шаардлагатай. Дүгнэлтэд хүрэхэд хагас жил шаардлагатай. Засгийн газрыг төлөөлөн “Оюу толгой”-н ТУЗ-д багтах гурван гишүүн цаашид бүтэн цагаар ажиллах ёстой. Эдгээр гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулах зар тавихад 47 өргөдөл хүлээн авсан гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

Өчигдөр 16 цаг 55 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин