Т.САЙХАН
МАН-аас орон нутгийн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар дараагийн хотын даргын хэрхэн сонгох талаар танилцуулав. Тэрээр " Хуульд заасны дагуу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага анхдугаар чуулганаа албан ёсоор зарлана. Тэргүүлэгчдийн чуулганаар дараагийн хурлын дарга хэн бэ гэдэг тодорхой болно. Үүний дараа Засаг дарга тодорно. Мэдээж намын Удирдах зөвлөлөөр эхлээд ярилцана. 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, нийслэлийн намын хорооны мөрийн хөтөлбөр, хөгжлийн гэрээ, дээр нь Алсын хараа 2050 гэсэн бодлогын баримт бичигтэй уялдуулж, Улаанбаатар хотын хөгжлийг төлөвлөж, энэ хөгжлийг төлөвлөсний дагуу хийж гүйцэтгэх боловсрол мэдлэгтэй, чадвартай хүнийг Хотын даргыг томилно. Хоёрт, хотын дарга болох шалгуурыг даах чадалтай байх ёстой. Гуравт, бүх зүйл хүн ганц хүний шийдэл, хэсэг бүлэг хүний шийдлээр явахгүй. Тиймээс багаар ажиллаж, Улаанбаатар хотын хэмжээнд далайцтай, даацтай ажиллаж чадах шалгуурыг суурь болгоно. Намын дарга, Ерөнхий сайдын зүгээс эх орноо гэсэн сэтгэлтэй, өндөр ёс зүйтэй, мэдлэг боловсролтой, туршлагатай байх үндсэн шалгуурыг тавьж хүнээ нэр дэвшүүлнэ" гэв.
Эх сурвалж:www.polit.mn