С.САРУУЛ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах ажиллагаа өнөөдөр 07:00-22:00 цагийн хооронд орон даяар явагдана. Тэгвэл иргэд санал өгөхөөр очихдоо амны хаалт зүүж, эрүүл аюулгүй байдлын үүднээс бага насны хүүхэд дагуулж очихгүй байхыг сонгуулийн хорооноос зөвлөв. Сонгуулийг зохион байгуулахаар сонгуулийн хороодын болон мэдээллийн технологийн ажилтнууд, нийт 21,176 төрийн албан хаагч ажиллаж байна. Цагдаа, тагнуул, онцгой байдлын алба хаагчид, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд бэлэн байдалд ажиллаж байна.
Эх сурвалж: www.polit.mn