Б.ДОЛЖИНЖАВ
Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний есөн сарын нийгмийн салбарын статистик үзүүлэлтийг өнөөдөр танилцууллаа. 2019-2020 оны хичээлийн жилд бүх шатны сургуулийг 118 мянган суралцагч төгсчээ. Үүний 71 мянга нь ЕБС-ийг, 19 мянга нь МСҮТ-ийг, 28 мянга нь их, дээд сургуулийг төгссөн байна.
Энэ талаар ҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын ахлах статистикч Н.Өлзийханд “Арванхоёрдугаар ангийг төгсөгчид өмнөх оноос 74 хувиар, их, дээд сургууль, коллежийг төгсөгчид 5000-аар нэмэгдсэн. Харин техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг төгсөгчид 2300-гаар буурсан. Үүний 45 хувь нь эмэгтэй суралцагч байна” гэж ярилаа.
Эх сурвалж:www.polit.mn