СЕХороонд шаардлага хүргүүлэх нь

2020-10-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

2020 оны 10 сарын 13.                                                                                             Улаанбаатар хот.

 

          Монгол Улсын Үндсэн хуулийн 3-р зүйлийн 3.2-т “Төрийн эрхийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэж тодорхой заасан байгаа.

          Гэтэл саяхан илчлэгдэж олон нийтийн хүртээл болсон бичлэгээс үзэхэд МАН-ын удирдлага (МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалант, МАН-ын нийслэлийн намын хорооны дарга Д.Сумъяабазар нар) болон МАН-аас нэр дэвшигчид (Баянгол дүүрэгт нэр дэвшигч Б.Сэмжидмаа, Г.Гангамөрөн нар) санал хураалтын “хар хайрцаг” нэртэй автоматжуулсан системд хөндлөнгөөс хууль бусаар оролцож саналыг гагцхүү МАН-ын нэр дэвшигчдэд ашигтай гаргуулах захиалга өгч төрийн эрхийг хууль бусаар авахаар завдах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна.

          Шударга сонгууль явуулах нь “төр засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна”, “монголын ард түмэн өөрийнх нь мэдэлд байгаа төр засгийн бүх эрх мэдлийг сонгох болон сонгогдох байдлаар хэрэгжүүлнэ” гэсэн Үндсэн хуулийн суурь зарчим, түүнд суурилсан Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалтай шууд холбоотой хариуцлагатай үйл хэрэг мөн тул МАН ба МАН-ынханы нэр дэвшигчид төрийн эрхийг хууль бусаар авахаар завдаж буй гэмт хэргийг таслан зогсоох нь СЕХорооны үндсэн үүрэг мөн билээ.

          Ийм ноцтой байдал бий болсон учир СЕХороо энэ оны 10 сарын 15-нд болох Орон нутгийн сонгуулийн санал хураалт болон саналын хуудасны тооллогыг гараар явуулах журам гарган хэрэгжүүлэхийг шаардаж байна.

          Эс тэгвээс СЕХороо МАН-ын нэр дэвшигчид сонгуулийг будилуулан саналыг луйвардан авах гэж байгаа хууль бус санаархалыг өөгшүүлэн дэмжиж энэхүү гэмт хэрэгт хамтран оролцож байна гэж үзэх болно.

 

Монгол Ардын Хувьсгалт Нам

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

Өчигдөр 16 цаг 55 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин