АТГ-аас Сонгинохайрханы удирдлагуудад хүнд суртлаа таслан зогсоохыг сануулжээ

2020-10-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ТӨГС

Авлигатай тэмцэх газрын “110” тусгай дугаарын утсанд  “Сонгинохайрхан дүүргийн хороодын зохион байгуулагч, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нар төрийн үйлчилгээ үзүүлэхдээ иргэдтэй зөв зохистой харьцдаггүй, шаардлагагүй бичиг баримт нэхдэг, өргөдөл, хүсэлтийг олон удаа бичүүлдэг, шаардлагатай мэдээллийг түргэн шуурхай өгдөггүй, ажлын цаг баримталдаггүй” гэх мэдээлэл иргэдээс удаа дараа ирсэн байна.

Тиймээс авлигатай тэмцэх газрын албан хаагчид газар дээр нь ажилласан байна. Ингэхэд дүүргийн хэмжээнд төрийн албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд тавих хяналтын механизм бүрдээгүй, иргэдтэй харьцах байгууллагын соёлыг мөрдөж хэвшээгүй, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэд ажиллаж байгаа “Ёс зүйн зөвлөл” нь ёс зүйн дүрмийн зөрчил гаргаcан албан хаагчдын талаар гомдол мэдээлэл хүлээн авах механизм бүрдүүлээгүй, ёс зүйн зөрчилд хариуцлагын арга хэмжээг  авдаггүй, ёс зүйн дүрмийн талаар сургалт сурталчилгааны ажил зохион байгуулдаггүй зэрэг олон зөрчил байсан байна.

Тиймээс төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэхдээ авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүнд сурталтай төрийн үйлчилгээ, ёс зүйн зөрчлийг таслан зогсоох, “Төрийн захиргааны болон үйлчилгээний алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг чанд мөрдөж ажиллуулах, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл олж авах эрхийн тухай хуулийн дагуу мэдээллийг олон нийтэд ил тод байршуулах, үйлчлүүлж буй иргэдээс үйлчилгээний чанар, хүртээмж, албан хаагчдын ёс зүйн хандлагын талаар санал асуулга тогтмол авч,  үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллах зөвлөмжийг СХД-ийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Төмөрбаатарт хүргүүлжээ.  

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

Өчигдөр 16 цаг 55 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин