“Залуучууд бид шинэ, залуу, чадвартай төлөөллийг төрд илгээх хэрэгтэй байна” 

2020-10-11
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ТӨГС

Иргэдтэй хамгийн ойр ажиллах төлөөллөө нутгийн удирдлагын байгууллагад илгээдэг орон нутгийн сонгуулийн санал хураалтын өдөр болоход гурав хоног үлдсэн байна. Энэ удаагийн НИТХ-ын сонгуулийн 13-р тойрог, Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа Э.Батшугарыг дэмжигч залуус нэгэн аяныг олон нийтийн сүлжээнд өрнүүллээ.

Бидний амьдарч буй орчин нөхцөл, дэд бүтэц, сурч боловсрох, хөдөлмөрлөх гээд бидний өдөр тутмын амьдралтай холбоотой асуудлууд бидний сонгож илгээсэн төлөөлөгчдөөс шууд хамааралтай гэж хэлж болно. Тиймээс нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр бол амлалт биш бодит шийдэл байх ёстой. Орон нутгийн сонгуульд иргэн бүр хариуцлагатайгаар хандаж, ялангуяа залуучуудаа идэвхтэй оролцож, нутгийн удирдлагын байгууллагад шинэ, залуу, мэргэжлийн, чадварлаг төлөөллөө илгээхийг тэд уриалж байна.

Нэр дэвшигч Э.Батшугарын хувьд эдийн засаг, санхүүгийн салбарт амжилттай ажилласан туршлагатай бөгөөд мөрийн хөтөлбөртөө гэр хороололд тулгамдсан асуудлуудыг тооцоо судалгаатайгаар шийдэх бодит гаргалгааг оруулсан байгааг дэмжигч залуучууд нь онцолж байв.

О.ДӨЛГӨӨН: Э.БАТШУГАРЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨС ЗАЛУУЧУУДАД ЗОРИУЛСАН ЗААЛТУУД ТААЛАГДАЖ БАЙНА

-Өнөөдрийн нийгэмд амьдралаа босгох, өөрсдийн гэсэн орон гэртэй болохын тулд сурч боловсрох, хөгжих цаг хугацаагаа алдаж байгаа олон залуус байна. Бид халамж гуйдаггүй, үнэгүй зүйл нэхдэггүй. Багахан дэмжлэг, хүндээ ээлтэй шийдэл л хүсдэг. Э.Батшугар нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрөөс урт хугацаанд, зээлийн дарамтгүйгээр , сарын бага төлөлтийг тогтмол хийснээр орон сууцтай болох, эсвэд энэ нөхцлөөр хашаандаа хувийн сууц барих, гарааны бизнес эрхлэгч залуусыг эхлэл хөрөнгө, оффисоор дэмжих, хүүхэд залуучуудад зориулсан төвүүд байгуулах, нийтийн тээврийн ухаалаг шийдэл гэх мэт олон заалт нь таалагдаж байгаа учраас дэмжиж байгаа. Залуучууд аа, та бүхэн өөрсдийнхөө амьдралд өдөр бүр тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой энэ сонгуульд идэвхтэй оролцоорой.

Т.САЙХАНЗАЯА: БИД САНАЛАА ӨГЧ БАЙЖ БАЙДАЛ ӨӨРЧЛӨГДӨХ БАЙХ

-Иргэдийн хурлын төлөөлөгч сонгоно гэдэг бол зөвхөн бидний аав ээж, эмээ, өвөөгийн асуудал юм шиг явсаар ирлээ. Одоо залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцож, нутгийн удирдлагын байгууллагад залуу, чадвартай, мэргэжлийн хүмүүсээ ажиллуулмаар байна. Нам ярьсан дарга нарыг одоо сольмоор байна. Дэлхий нийтээрээ цахим технологи, инноваци ярьж байхад дарга нар маань сандал, ширээ, цаастайгаа зууралдсаар байгаад залуу хүний хувьд харамсдаг. Тиймээс би Орон нутгийн сонгуульд саналаа заавал өгнө. Тэгж байж байдал өөрчлөгдөнө гэж бодож байна.

Н.ТЭМҮҮЛЭН: ӨНӨӨДРИЙН САНХҮҮГИЙН ОЛОН ХЯЛБАР ШИЙДЛҮҮДИЙГ Э.БАТШУГАРЫН БАГ ХИЙСЭН ЮМ БИЛЭЭ

-Манай тойрогт өрсөлдөж байгаа хүмүүсийг харахад шинээр эрч хүчтэйгээр орж ирж байгаа хоёр залуу байсан. МАХН-аас нэр дэвшиж байгаа Э.Батшугар, Г.Батбаяр гэж. Тэдний мөрийн хөтөлбөр болон ярьж байгаа нь улиг болсон зүйлсээс илт өөр байгааг анзаарсан учраас дэмжиж байгаа. Э.Батшугар нэр дэвшигчийн хувьд бидний өнөөдөр өдөр тутамдаа хэрэглэж байгаа санхүүгийн олон хэрэглээг хялбарчилж өгснийг олж мэдсэн. Мобайл банк, цахим шилжүүлэг, банкны карт, одоо бүх ашиглаж байгаа И-баримт зэргийн үндсэн системийг нэвтрүүлсэн  чадварлаг эдийн засагч  юм билээ. Тиймээс мөрийн хөтөлбөртөө тусгасан зүйлсээ бодитоор судалгаатайгаар шуурхай хэрэгжүүлнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

Эх сурвалж: www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

Өчигдөр 16 цаг 55 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин