Сүхбаатар аймагт юу болоод байна вэ?

2020-10-11
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар Ардын нам Сүхбаатар аймагт бүх хүчээ дайчилж байна. УИХ, Засгийн газрын гишүүд, бүр Ерөнхий сайд нь хүртэл өчнөөн дагуул, бараа бологчдын хамт очиж ухуулагч хийж буй аймаг Монгол Улсын хэмжээнд өөр хаана ч байхгүй. Ингэж онилох болсны учир нь Сүхбаатар аймаг 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд АН-д итгэл үзүүлж, ардчиллыг сонгосон цорын ганц цэнхэр тойрог юм. Тэгвэл эрх баригч МАН Сүхбаатар аймгийн ард түмний сонголтыг зөвшөөрч чадахгүй байгаагийн илрэл нь  энэ аж.

Одоо Сүхбаатар аймаг УИХ-ын түвшинд улаан тойрог байхаа больж цэнхэртсэн. Энэ нь эрх баригч МАН-ынханд таалагдахгүй байгаа бололтой. Дээр нь Сүхбаатар аймаг ирэх 4 жилд зүүн чиглэлийн хөгжлийн төв болох зорилт тавьсан. Төмөр замын бүтээн байгуулалтаас эхлэн улсын төсвөөр олон ажил хийх хөгжлийн зураг гарсан. Үүнээс  үүдэж  мөнгө хүүлэх гэсэн  ашиг сонирхол  бүхий МАН-ын бүлэглэл Сүхбаатар аймгийг онилсон нь Орон нутгийн сонгуулиас харагдаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, сонгох, сонгогдох эрхтэй” гэж заасан. Тэгвэл жанжны нутгийнхны язгуур эрх ашгийг Ардын нам хүчээр булаахаар зэхэж байна.

Өнөөдөр аймгийн удирдлагыг гартаа авахын тулд, нөлөөгөө тогтоож бэхжүүлэхийн төлөө УИХ-ын гишүүд, сайд нар нь ажлаа хаяад Сүхбаатар аймагт очжээ. Зам тээвэр, хөгжлийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ болон МИАТ ТӨХК-ийн захирал Д.Баттөр нараар ахлуулсан энэ салбарынхан  бүрэн бүрэлдэхүүнээрээ Сүхбаатар аймагт ажиллаж, зарим захирал, төрийн байгууллагын дарга нар хөдөө сумдаар сар гаруй, зарим нь 20-иод хоног сонгуулийн ухуулагч хийв. Уг нь  тэд ажлын байран дээрээ хийх ажилтай, хүлээсэн үүрэгтэй улс. Монгол Улс коронавируст цар тахлын улмаас гадаадад байгаа иргэдээ бүрэн татаж чадаагүй, онгоц нисгэх зайлшгүй шаардлагатай тухай өдөр бүхэн  ярьдаг. Гэтэл МИАТ ТӨХК-ийн захирал Д.Баттөр нь Сүхбаатарт орон нутгийн сонгуулийн ухуулагч хийгээд явж байдаг. Дархан-Улаанбаатарын замын ажил нь удаашралтай, Улаанбаатарын  замын түгжрэл дээд цэгтээ хүрч өдөр бүхэн осол аваар гарч нийслэлийн аль нэг зам дээр бага насны хүүхэд машинд дайруулан амиа алдаж, ар гэрийнхэн нь хагацалд унаж байхад бүрэн бүрэлдэхүүнээрээ Сүхбаатар аймагт намынхаа төлөө гүйлдэж байгаа нь эмгэнэлтэй.

 

Сүхбаатар аймагт хэн хэн очсоныг нэрлэвэл  урт жагсаалт гарна. Хэрхэн аашилж, авирласныг нь дүрсжүүлбэл хэдэн ангит кино болно. Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон П.Анужин,  Дундговь аймгаас сонгогдсон С.Батболд, Баянзүрх дүүргээс сонгогдсон Б.Энхбаяр, Ж.Чинбүрэн, Дорноговь аймгаас сонгогдсон Т.Энхтүвшин нар тойргоо мартан, Чуулганы нэгдсэн хуралдаандаа суулгүй Сүхбаатар аймагт ажиллахаар ирж байна.

Засгийн газрын гишүүдээс ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар  аймгийн Цагдаагийн газар, ШШГГ, прокурорын байгууллагынханд, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан аймгийн эмч, эмнэлгийн ажилтнуудад, Боловсрол, шинжлэх ухааны сайд Д.Цэдэвсүрэн багш нарт, ЗТХЯ-ны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Зам тээврийн хөгжлийн төвийн дарга Р.Буд,  Автотээврийн үндэсний төвийн дэд дарга Б.Мөнхгарьд нар тус тус харьяа газруудынхаа ажилтан, албан хаагчдад улс төрийн хичээл заав.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Онгон суманд хилийн цэргийн ангиуд бий. Тэнд ХЗДХЯ-ны харьяа Хил хамгаалах ерөнхий газрын дарга, генерал Ж.Бямбасүрэн ирж ажиллаж байх жишээтэй. Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Ч.Улаан, Г.Адьяа, УИХ-ын гишүүн асан өдгөө Зам тээврийн хөгжлийн төвийн даргаар ажиллаж буй Р.Буд нар аймгийн 13 сумаар тойрон айл өрх бүрээр орж явна.

Улаанбаатар хотод амьдардаг, Улсын ерөнхий прокурор асан, Сүхбаатарын одонт, гавьяат хуульч Б.Цэрэнбалтав, Хил хамгаалах ерөнхий газрын Ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Д.Ганбаатар нар Баяндэлгэр сумын бүх баг, бригадад уулзалт хийгээд удаж байгаа.

МИАТ ТӨХК-ийн  захирал Д.Баттөр, Ерөнхий сайдын төрсөн дүү Ухнаагийн Отгонбаяр нар Халзан суманд, “Моннис”  группын ерөнхийлөгч Б.Чулуунбаатар, дэд ерөнхийлөгч Б.Чулуунзоригт нар Түмэнцогт суманд, ерөнхий сайдын зөвлөх Х.Гэрэлт-Од Сүхбаатар суманд тус тус ажиллаж байна.

Сүхбаатар аймгийн бүх сум ашигт малтмалын лицензтэй, хариуцлагагүй уул уурхай газар авсан. Ихэнх нь Хятадын хөрөнгө оруулалттай, МАН-ын голдуу хүмүүсийн оролцоотой. Тэгвэл МАН бараг бүх сумын ИТХ-д уул уурхайн эздийг нэр дэвшүүлээд байна. Тухайлбал, Чингис банкийг дампууруулж олон хүнийг хохироосон, Төв аймгийн  Заамар сумыг  там болгон  хууль бусаар алт олборлож байсан “Мондулаан” компанийн захирал Ш.Лхамсүрэн Эрдэнэцагаан суманд, түүний  бизнесийн түнш С.Төмөрбаатар нь Уулбаян суманд нэр, Монгол-Хятадын хамтарсан уул уурхайн “Нутгийн анар” ХХК-ийн эзэн Б.Буд Асгат суманд нэр дэвшиж байгаа. Иймд сүхбаатарчууд “Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх” гэсэн  хоноцын сэтгэлгээтэй үүргэвчтэй аяллынхныг аймаг, сумын Засаг дарга болгодог явдлыг цэглэх цаг болжээ. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаа тухайн аймаг, сумын иргэд өөрсдөө зохион байгуулж, сонголтоо хийдэг. Аймаг, сумандаа ажиллаж, өсч дэвшиж яваа залуусаа анхан шатнаас гаргаж ирж дээш нь  дэвшүүлдэг. Улаанбаатараас “Унаган хайр” зарлаж ирээд байгаа дээрх хүмүүс өмнө нь Сүхбаатарынханд тийм хайртай байсан гэж үү.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймагт ил далд хэд хэдэн удаа ирсэн. Өнөөдөр тэрээр олон бараа бологчийн хамт, Засгийн газар бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ Сүхбаатар аймагт ажиллаж байна. Ерөнхий сайд зөвхөн сонгосон иргэдтэй урилгаар уулзаж, “тархинд нь засвар” хийх төлөвлөгөө хэрэгжүүлж байна. Харин Эрүүл мэндийн сайд нь зүүн бүсийн гэх тодотголтой, гэхдээ зөвхөн Сүхбаатарынхан л оролцох 400 эмчийн зөвлөгөөн хийж, салбарынхандаа “улс төрийн боловсрол” олгож, энэ үеэр Ерөнхий сайд нь зөвлөгөөнд оролцогчдод “сонгуулийн зарлиг” буулгаж байгааг юу гэж ойлгох вэ. Мөн Сүхбаатар аймгийн 400 багшид “улс төрийн зөвлөгөө” өгөхөөр БСШУ-ы сайд Л.Цэдэвсүрэн өөрийн биеэр морилж байх жишээтэй. Ерөнхий сайд нь багш нарт бас  улс төрийн “лүндэнгээ” буулгана. Энэ олон сайд дарга нар хувийн зардлаар ирээгүй нь ойлгомжтой. Эрүүл мэндийн салбарын 400 эмчийн зөвлөгөөнд л гэхэд аймаг, сумын нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшил, өрхийн төвүүдийг хамруулах төлөвлөгөө гаргаж, Эрүүл мэндийн яамнаас 15 сая төгрөг төсөвлөсөн гэнэ. БСШУЯ-наас ч гэсэн энэ хэмжээний төсөв гаргасан байж таарна. Энэ мөнгөөр тархи угаалт хийснээс аймагт  хэдэн өрхийн эмнэлэг, цэцэрлэг барьж өгсөн бол бодитой хөрөнгө оруулалт байх сан. Дээр нь төсвийн мөнгөөр, албаны машин унаад намынхаа  сонгуулийн ажилд улайрч, зөвхөн нэг аймгийг буулгаж авах гэж зүтгэж байгаа энэ хүмүүсийн зочид буудал, хоол хүнс, шатахуун гээд бүх зардал нь  татвар төлөгчдийн халааснаас  гарч байгаа.

Эрх баригчид Сүхбаатар аймгийн иргэд, сонгогчдын сонголтыг “засварлах”-ын төлөө ингэж улайрч, аймгийн бүх баг, сумдаар орж, толгойтой бүхэнтэй уулзаж улс төрийн “хичээл” зааж явна. Тэдний зарим нь иргэдийг заамдаж авах нь холгүй “Та нар Ардын намыг сонгохгүй бол, Завхан аймагтай адил юу ч төсөвлөхгүй үлдээнэ. Засгаас юу ч битгий хараарай” гэх мэтээр “загнаж, заналхийлж, зандарч” байгаа нь дарамт, хүчирхийлэл юм. Ардын намынхан үнэхээр Сүхбаатар аймгийн хөгжил дэвшилд  санаа зовж байгаа бол өмнө нь хийж бүтээхийн төлөө зүтгэхгүй яасан юм бэ. Ийм боломж тэдэнд байсан уу гэвэл  байсан. Өнөө ч гэсэн өөрсдөө ирээд  ард түмнийх нь дотор амьдраад хийж бүтээх боломж байна уу гэвэл байна. Гэвч тэдэнд Сүхбаатар аймгийн ард иргэдийн амьдрал, орон нутгийн хөгжил “түй ч” хамаагүй. Зөвхөн энэ тойргийг улаан өнгөтэй болгож эрх мэдлээ тогтоогоод буцаад явна.

Сүхбаатарчууд өнөөдөр өөрсдийн амьдралын төлөө, ажлын байртай, орлоготой амар тайван амьдрахын төлөө нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаа өөрсдийн дотроос сонгож сонголтоо батлагаажуулах ёстой. Үүнийг өөр тойргоос сонгогдсон П.Анужин, Ж.Чинбүрэн ирж заах нь утгагүй. Засгийн газрын сайдууд ирж шаардах эрхгүй. Тэр байтугай Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирж “манай намыг  сонго” гэж тулгаж чиглүүлэх ёсгүй  билээ. Сүхбаатарчууд өөрсдийн амьдралыг шийдэх сонголтыг өөрсдөө л хийх ёстой. Орон нутгийн сонгуулийн мөн чанар ийм юм.

Сүхбаатарчууд сонгох эрхээ эдэлсний төлөө, ардчилсан сонголт хийснийхээ төлөө Ардын намынханд дарамтлуулж, доромжлуулах ёсгүй. Харин ч  Очирбатын Дашбалбарынхаа  хэлснээр “Доромжлуулах тусмаа  долоон бурхан од шиг гялалзах учиртай”. Энэ удаагийн Орон нутгийн сонгууль Сүхбаатарчууд өөрөөрөө байж, өөрийнхөөрөө үлдэх эсэхийг шийдэх хариуцлагатай, түүнчлэн Монголд ардчилал байх уу, үгүй юу гэдгийг, 2024 онд МАН-ын эсрэг зогсох улс төрийн хүчин байх уу, үгүй юу гэдгийг шийдэх чухал сонгууль болох нь ээ. Сүхбаатарчуудад Монгол Улсын хэмжээнд цорын ганц ардчилсан аймаг болж түүхэнд нэрээ мөнхөлснөө Орон нутгийн сонгуулиар баталгаажуулах, эв нэгдэл дээгүүр нь эргэлдэж буй элээнд шүүрүүлчихэлгүй сонголтдоо үнэнч үлдэх, нэгэн цагт Монгол орныг аварсан хувьсгалын удирдагчийг төрүүлсэн шигээ, мөхөх шахан буй ардчиллыг аварч, галыг нь  сахиж цор ганцаараа цэнхэр аймаг болсон эрхэм үүргээ нэр төртэй авч үлдэх түүхэн шаардлага тулгарлаа.

Сэтгүүлч Р.ӨЛЗИЙ

R.Ulzii chi setgvvlch hvn medeelliin tentswertei baidal mun surtalchilgaag ingej hiideggvig medmeerdee bi setgvvlch bish shv kkk iim bolhoor l bid hugjluus uhraad bh shig...
АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

Өчигдөр 16 цаг 55 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин