С.САРУУЛ
Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар манай улсад айлчилж буй Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүгийн намтрыг хүргэж байна. Тэрээр 65 настай. Япон Улсын зүүн хэсэгт орших Точиги мужид төрсөн. Эрх баригч Либерал ардчилсан намын “Такэшита” фракцийн гишүүн. Мотэги Тошимицү “Марубэни” компанид ажилтан, “Ёмиүри” сонины газрын Нийгэм, улс төрийн хэлтэст сэтгүүлч, “McKinsey & Company”-д зөвлөх. Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр найман удаа сонгогдоод байгаа. 1999-2002 онд Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд, 2002-2003 онд Гадаад хэргийн дэд сайд, 2003-2005 онд Окинава, Хойд нутгийн асуудал эрхэлсэн сайд, 2005 оноос Васэдагийн их сургуулийн хүндэт профессор, 2007-2008 онд ЛАН-ын Нийгмийн хамгааллын бодлогын хорооны дарга, 2008-2009 онд Санхүүгийн бодлого, засаглал хариуцсан сайд, 2009-2010 онд ЛАН-ын ЕНБД-ын орлогч
2010-2011 онд ЛАН-ын Мэдээлэл, сурталчилгааны хорооны дарга, 2011-2012 онд ЛАН-ын Бодлогын зөвлөлийн дарга, 2012-2014 онд Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд, 2014-2016 онд ЛАН-ын Сонгуулийн хорооны дарга, 2016-2017 онд ЛАН-ын Бодлогын зөвлөлийн дарга, 2017-2019 онд Эдийн засгийн шинэчлэлийн асуудал эрхэлсэн сайдаар ажилласан. 2019 оны 9 дүгээр сараас Ш.Абэ, улмаар 2020 оны 9 дүгээр сараас Ё.Сүгагийн Засгийн газарт Гадаад хэргийн сайдаар ажиллаж байна.
Эх сурвалж: www.polit.mn