Э.Батшугар: “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодит алхмыг өнөөдөр хийлээ

2020-10-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ТӨГС

Нийслэлийн МАХН-ын дарга, хуульч Э.Эрдэнэжамъян,  НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж буй МАХН-ын Удирдах зөвлөл болон Бага чуулганы гишүүд өнөөдөр МАХН-аас боловсруулсан “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг батлах тухай тогтоолыг төслийг УИХ-ын гишүүн С.Ганбаатараар дамжуулан өргөн барихад бэлэн болсон талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр хөтөлбөрийн танилцуулга, үзэл баримтлал, үндэслэлийг гардуулан өгсөн юм.

 “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг тал бүрээс нь судалж, хууль эрх зүй, тооцоо судалгаа талаас гарц гаргалгааг гаргаж, боловсруулсан гишүүдийн нэг болох НИТХ-ын 13-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа  МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, эдийн засагч Э.Батшугараас зарим зүйлийг тодрууллаа.

-МАХН-аас боловсруулсан “Өрх бүрт орон сууц” үндэсний хөтөлбөрийг батлах тухай тогтоолын төслийг өргөн барихад бэлэн болсон байна. Хөтөлбөр хэрэгжихэд хууль, эрхзүйн талаас бодитоор урагшилсан алхам боллоо гэж харж байна?

-Орон сууцанд орох хүсэлтэй ч өнөөдрийн нөхцөл, банкны шалгуурыг давж чадахгүй байгаа иргэдэд хэрэгжих “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг МАХН одоогоос хоёр жилийн өмнө санаачилсан. Энэ хөтөлбөр бол маш олон хэлэлцүүлэг, эдийн засгийн тооцоо, нарийвчилсан судалгааны үндсэн дээр гарч ирсэн. Орон сууц шаардлагатай ч урьдчилгаа төлбөр болон орлогын өндөр хэмжүүр, зээлийн хүү зэрэгт бүдрээд байгаа иргэдэд зориулж урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр, урт хугацаанд сар бүр бага төлбөр төлөх зарчмаар орон сууцныхаа төлбөрийг төлж дуусгахаар гол зарчмыг нь томьёолж өгсөн. Энгийнээр хэлэхэд ипотекийн жилийн 8 хувийн хүүтэй зээл авлаа гэж бодоход урьдчилгаа 30 хувийн төлбөр төлөхөөс гадна зээлээ төлж дуусахдаа зээлийн хүүтэйгээ нийлээд тухайн байрныхаа үндсэн үнийг хоёр дахин нугалж төлөх шаардлагатай болж байна. Харин “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийн гаргалгааг нь урьдчилгаагүй, зээлийн дарамтгүй, зөвхөн орон сууцныхаа үндсэн үнийг урт хугацаанд хувааж төлөх зарчмаар боловсруулсан нь иргэдэд тулгамдаад байгаа гол асуудлыг шийдэж байгаа юм.

-Таны хувьд НИТХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа.  Гэр хороололд “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийн хэрэгцээ, шаардлага ямар байна вэ. Хэрхэн, ямар загвараар хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна?

-Иргэд, сонгогчидтой уулзах үеэр хамгийн их асууж байгаа нь “Өрх бүрт орон сууц” хөтөлбөр байна. Өнөөдөр бидний боловсруулсан хөтөлбөр бодит шийдэл болоход хуулийн талаас нэг алхам амжилттай урагшилсан үйл явдал боллоо. Хөтөлбөрийг гэр хороололд хоёр хувилбараар хэрэгжүүлж болно. Нэгдүгээрт, шууд орон сууцанд орох хүсэлтэй өрхөд дээрх зарчмаар хэрэгжүүлэх, харин хоёрдугаарт хашаандаа сайхан амьдрах хүсэлтэй иргэдийн хүсэл санаачилгыг дэмжих чиглэлээр оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулахдаа хувийн сууцыг давуу хөгжүүлэх бодлого баримтлах юм. Эзэмшил газар дээрээ дэд бүтцэд холбогдсон, орчин үеийн технологиор ус, дулааны хэрэгцээгээ шийдвэрлэсэн тохилог байшин барих хүсэлтэй хүмүүст санхүүжилтийн эх үүсвэр олддоггүй. Тиймээс  “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийн урт хугацатай, зээлийн хүүгийн дарамтгүй нөхцлөөр санхүүжилтийг нь шийдвэрлэхээр тусгаж өгсөн.

Эх сурвалж: www.polit.mn

Estoi shaan biz
Энхбаярын мангар баньд дүрдээ итгэжээ. Үе дамжин боолчлуулахгүй ээ
Лхагвасүрэн
Үнэн болоод биелэвэл сайхнаа. Түрээсийн байранд 8н жил амьдарч бгаа 3н хүүхэдтэй залуу гэрбүл байна.
Ts.Altanchimeg
Amjilt husie.turuu jil burtguulsen bga,yg ene orh burt oron suuts heregjwel shan bnaa.tureesiin bairand tolsoor btal hetsuu bnaa
B.Bat-Enkh
Za ene hutulburuu zaabal bielvvleerei gej eruuj bna.Amjilt hvsie.
Иргэн
За амжилт заавал хэрэгжүүлээрэй. Аав чинь Мянгуужингийн үлгэрийг бодит болгосон шүү дээ
Helsen amandaa hvreed johon ch gesen ym hiideg bol sain bndaa hvmvvs min amalsan amandaa hvreed
Зочин
Бараг Улаанбаатар хотын Хүн амын Тал хувь нь Гэр хороололд байдаг,,, ТЭГЭЭД Яаж Орон сууцанд ЭНЭ ОЛОН Айлыг Хамаруулах болж байна!!!!! Харин Тэгсэн ДОР ЭНЭ Замбараагүй, Хамаагүй Аль Тааралдсан Газраа Буудаг Айл өрхийг Цэгцлэх хэрэгтэй байна шүү!!!!! Тэгэхгүй бол Нэг Өдөр Харахад УУЛЧГҮЙ, УСЧГҮЙ, БОЛОХ ВИЙ ДЭЭ!!!! ХОТОД ГАЗАР ОЛГОЛТЫГ НЭН ДАРУЙ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ БАЙНА!!!!
Ажилдан амжилт хаан яаж бүртгүүлэх бэ түрээсийн байраар яваад хэцүү байна тиймээс түрээсийн байранд өгдөг мөнгөө амьдрах байрандаа өгмөөр байна тиймээс яаж бүртгүүлж хаан хэнд хэндаж уулзах бэ
Өнөөдөр УИХГ. ДАРГА САЙД ЭРХ МЭДЭЛТЭНГҮҮД МААНЬ БАЯЖААД ард түмэн маань ажилгүй орлогогүй ядарч байна даа ЯАНА ДАА.
8 sard bair ugnu geed 20 ail bvrteglee geed bsan odoo hvrtel bhgvil bn surag chimeegvil bn muhai ulsuud we songuuli geheerel bair yrsan oruulna gej yrsan ulsuud baiha ymaa zaawal ingeh shaardlga bnuu da ard irgedee hudlaa medee damjuulj bhaar heregjvvlmeer bn shvv
Иргэн
Маш сайхан санал санаачлага байна.Ийм л залуус дутаад байгаан.Амжилт хүсье
mongol
shaaltuuruud
АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

Өчигдөр 16 цаг 55 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин