Ж.Батбаясгалан амиа бодоод намаа хорлов

2020-10-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

МАН-ын удирдах албан тушаалтнуудын дунд нэг моод дэлгэрээд байна.  Том дуугарч хүн загнадаг, ажлаа хийж чадахгүй бол яв, зайл гэж хөөдөг ийм моод.  Үүнийгээ тэд олон нийтээс оноо авах арга, тактик гэж андуураад байгаа бололтой.  Хамгийн сүүлд гэхэд энэ аргыг Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан  хэрэглээд бүтэлгүйтэв.  Өнгөрсөн даваа гаригт болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр Ж.Батбаясгалан нэлээд бухимдалтай харагдав.   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга нарт хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн.  Мөн агентлагийн дарга нараа сонгуулийн үеэр ажлаа хаяаад алга боллоо гэж загнав.  Орон нутгийн ээлжит сонгууль болж байгаа энэ үед хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах шаардлагатай гэж мэдэгдлээ.  Өөрөөр хэлбэл, Ж.Батбаясгалан агентлагийн дарга нараа сонгуулийн хууль зөрчиж сурталчилгаанд явж байгааг илчлэв.

 Тэрээр амиа бодож, олон нийтээс оноо авах гэж байгаад намаа хорлов.  Хуулиараа бол төрийн албан хаагчдыг сонгуульд дайчилсан нам хариуцлага хүлээх ёстой.  Нийслэлийн МАН орон нутгийн сонгуульд оролцох эсэх нь ч эргэлзээтэй болно гэсэн үг.  Үүнийг ч Ж.Батбаясгалан нь илчилж  өглөө.  Хурлын үеэр   сонгуульд дайчлагдсан албан тушаалтнуудаа ч нэрлэв.  Тухайлбал,  Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа, Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч  О.Мөнгөншагай,  Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх,  Архивын газрын дарга,  Нийслэлийн газрын албаны дарга А.Энхманлай,  Дотоод аудитын газрын дарга Я.Сарансүх, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, Нийслэлийн татварын газрын дарга,  Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга,  Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Болормаа,   Нийслэлийн орон сууцны корпорацийн дарга , Хот тохижилтын газрын дарга нар хуралдаа ирээгүй байна. 

Мөн 2020 оны НИТХ-д Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж байгаа  М.Халиунбат,  Нийслэлийн Засаг даргын дэргэдэх төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал нарыг хууль зөрчин сонгуулийн ажлаа хийж яваа гэв.  Түүнчлэн Баянгол, Багануур, Налайх,  Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг дарга нар бүгд сонгуульд өрсөлдөж байгаа учраас хуралдаа ирсэнгүй гэдгийг  Ж.Батбаясгалан хэлсэн.  Тэдэнд хариуцлага тооцно гэдгээ ч мэдэгдээд байна. Ж.Батбаясгалан амиа бодоод намаа хорлов уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.7 ЛХАГВА № 194 (6419)

 

зөв
Иргэн
энэ нөхөр Хүрэлсүх шигээ попроод яах вэ. Та нар хариуцлага тооцож чадах уу
АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

Өчигдөр 16 цаг 55 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин