Б.ДОЛЖИНЖАВ
Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицу энэ долоо хоногт Монголд айлчилж, Хойд Солонгост хулгайлагдсан Япон иргэдийн асуудлаар болон хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар ярилцана гэж дипломат албаны эх сурвалж “Mainichi”-д ярьжээ. Монгол Хойд Солонгос, Япон улстай хоёулантай нь сайн харилцаатай. Тиймээс хулгайлагдсан иргэдийн асуудлаар Хойд Солонгостой ярилцахад Монголыг зуучлагч орон болгох гэж байгаа аж.
Мөн Монгол, Япон хоорондын аяллын хоригийг хөнгөвчлөх талаар ярилцана хэмээн таамаглаж байна. Мотеги айлчлалынхаа хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай уулзах юм байна. Өмнө нь өнгөрсөн жилийн зургадугаар сард Японы Гадаад хэргийн сайд Коно Таро Монгол Улсад айлчилж байсан билээ.
Эх сурвалж:Akipress