Монголын эрх баригчид Э.Батшугарыг тагнах оролдлого хийж байсныг WikiLeaks задруулжээ  

2020-09-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ЗОТОЛ

Манай  эрх баригчид, төрийн толгойд суусан эрхмүүд үгсэн хуйвалдаж   Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хэлмэгдүүлсэн гэдэг асуудал өнөө хүртэл яригдсаар ирсэн. Тэгвэл   түүний хүү  Э.Батшугарыг  хүртэл тагнаж, чагнаж  байсан баримтыг WikiLeaks  задруулсныг IKON.MN сайт өнөөдөр  мэдээллээ.

 WikiLeaks  бол Австралийн иргэн Жулиан Ассанжийн үүсгэн байгуулсан мэдээллийн  сайт юм. Энэ сайт  2006 оноос хойш   дэлхийн улс орнуудын төр, засгийн  нууц бичиг баримтуудыг дэлгэх болсноор  анхаарлын төвд орж ирсэн.

 Тэдгээр баримтууд дотор  нь Монгол Улсын Засгийн газартай холбоотой мэдээллүүд ч гарах болсон.

 Тэгвэл WikiLeaks-ийн  баримтыг эш болгож   IKON.MN сайт мэдээлэхдээ

 “Монголын  эрх баригчид Италийн кибер тагнуулын Hacking Team компанийн бүтээгдэхүүнийг ашиглан хувь хүний компьютерт нууцаар нэвтэрч, мэдээлэл цуглуулдаг нь батлагдсан.  Монголын Авлигатай тэмцэх газар болон Hacking Team компанийн хооронд тагнуулын программыг ашиглахад гарч буй техникийн алдааны талаар хэдэн зуун имэйл солилцсон байдаг. Тэдгээр имэйлүүд нь хэн гэдэг хүнийг тагнаж байгаагаа нууцалж, зөвхөн “хэрэглэгчийн дугаар” (user’s no) ашиглан харилцдаг байжээ.

Харин ганцхан тохиолдолд Авлигатай Тэмцэх Газрын ажилтан санамсаргүй “batshugar” нэртэй компьютерт тагнуулын программ суулгахад ямар алдаа гарч байгаа талаар Италийн мэргэжилтнүүдэд мэдээлж, техникийн тусламж хүссэн байна. Эндээс харвал Авлигатай Тэмцэх Газар 2013 онд  Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг тагнах оролдлого хийж байсан бололтой” гэжээ.

Тэгэхээр Монголын улс төр, эдийн засгийн  бүлэглэлүүдийн зүгээс Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг хянаж цагдаад зогсохгүй, хүүг нь ч бас байнга ангуучилж  байдаг нь үүгээр  батлагдаж байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

Өчигдөр 16 цаг 55 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин