Г.Далайцэрэн: Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллалаа

2020-09-24
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Баянзүрх дүүргийн ХХII  хорооны Засаг дарга Г.Далайцэрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Та 2017 оноос  хорооны Засаг даргаар ажиллаж байна.  Энэ хугацаанд хийсэн ажлуудаасаа дурдахгүй юу?

-Би Баянзүрх дүүргийн ХХII хорооны Засаг даргаар 2017 оны аравдугаар сараас эхлэн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд жижиг гэлтгүй бүтээн байгуулалтын ажлуудад анхаарсан.   Нийслэлд хүүхдийн эрхэд халдсан, харамсалтай үйл явдал олон гарлаа.  Тиймээс хүүхдэд эрүүл, аюулгүй, ээлтэй орчин бий болгоход анхаарсан.   Манай хороо гэр хороолол ихтэй.  Тэр дунд хүүхдийн асуудал дандаа хаягдаж байна.  Тоглох тоглоомын талбай байдаггүй.  Гэртээ хашаандаа өдрийг өнгөрүүлдэг.   Тиймээс   “Дэлхийн зөн” олон улсын байгууллага,  Баянзүрх дүүргийн Хөгжлийн төв, “The salvation army” ТББ-д өөрийн зүгээс төсөл бичиж, хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдүүлж  хэрэгжүүлж чадлаа.  Тухайлбал,  Баруун, зүүн Алтан-Өлгийд тоглоомын талбайг цогцоор нь шийдсэн.  Бага өртгөөр, ажиллах хүчний зардал гаргахгүйгээр бараа материалын зардлыг тусгаж, бүтээн байгуулж байна.   Тухайн орчинд амьдарч байгаа иргэд нь иргэдийн бүлэг байгуулж, хүүхдийн тоглоомын талбай байгуулахад гар бие оролцож байна.  Баруун Алтан-Өлгийд хогийн цэг байсан газрыг хусч тэгшлэн, хөлбөмбөг, гар бөмбөгийн талбай байгуулсан.  Зүүн Алтан-Өлгийд гэхэд Цагаан давааны хогийн цэгтэй ойрхон байдаг. Гэсэн ч тэнд амьдрал үргэлжилж, хүүхдүүд тоглож өсөх ёстой.  Тиймээс тухайн бүсэд тоглоомын талбай байгуулах ёстой гэж залуу хүний хувьд зорьж ажиллалаа.   Мөн усны хүртээмжийн асуудлыг шийдсэн. 

-Таныг Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвийг анх байгуулагдахад нь ажиллаж байсан гэж сонссон.  Энэ ямар чиг үүрэгтэй байгууллага вэ?

-Энэ төвийг тухайн үед дүүргийн удирдлагаар ажиллаж байсан  Д.Пүрэвдаваа дарга санаачлан байгуулсан. Энэ төвөөр дамжуулан иргэдийн бүлэг байгуулж, хуримтлал үүсгэн, тухайн орчинд тулгамдаж байгаа асуудлыг санаачлан шийдвэрлэдэг ийм учиртай.   Би 2013-2016 он хүртэл энэ төвд зохион байгуулагчаар ажиллаж байлаа.  Иргэдтэй ойр ажиллах, асуудалд гарц шийдэл хайх гээд тэнд ажиллаж байхдаа олон зүйлд суралцсан маань Засаг даргаар ажиллахад их хэрэг болж байна. 

-Баянзүрх дүүргийн ХХII хорооны онцлог юу вэ.   Гэр хороолол ихтэй юу?

-Манай хорооны 60 хувь нь гэр хороолол, 40 хувь нь орон сууц байгаа. Цаашид  гэр хорооллоо дахин төлөвлөлтөөр дэмжих бодлого барьж байна.  Газар зүйн байрлалын тухайд Баянзүрх дүүргийн эмнэлэг, Офицерын тойргоос хойш Цагаан давааны хогийн цэг, Алтан-Өлгийн оршуулгын газар хүртэл хамаардаг ийм хороо.   Өмнөх дөрвөн жил нийслэлд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлсэн байдаг.  Манай хороонд ч хэрэгжиж байсан.  Э.Бат-Үүл дарга Засаг даргаар ажиллаж байхдаа Өлгийн чиглэлд гэр хорооллын дахин төлөвлөлтийг нэлээд сайн төлөвлөөд байв. Гэхдээ намайг Засаг даргаар очиход төлөвлөлтийн төсөл зогссон байлаа.   Одоо хувийн компаниуд гэр хорооллын дахин төлөвлөлтийг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр хэрэгжүүлж байна. Манай хороонд ҮБХИС-ийн арын газрыг хувийн компаниуд худалдаж аваад өөрийн загвараар орон сууцнууд барьж байна. 4-5 айлын хашаа худалдаж аваад нэг блок байр барьж байна.  Тэнд хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол, ногоон байгууламж байх ямар ч үндэсгүй байр босгодог. Энэ маш буруу бодлого. Яагаад гэхээр төлөвлөлт, нэгдсэн зохион байгуулалттайгаар гэр хорооллын дахин төлөвлөлтийг явуулах учиртай.

-Залуу хүний хувьд хорооны Засаг даргаар ажиллах хүндрэлтэй зүйл нь юу байна вэ?

-Ер нь Засаг дарга гэдэг нэр орчин үед их зохимжгүй санагддаг.   Хорооны менежерийн л ажил юм.  Даргалаад суугаад байгаа юм байдаггүй.  Өдөр тутамдаа иргэдтэйгээ уулзаж байна.  Гудамжаар явж, тэдэнд тулгамдаад байгаа асуудлуудтай танилцаж, гарц шийдэл хайж байна.  Гэхдээ хувь хүний эрх ашиг гэхээсээ илүү нийтийн эрх ашигт нийцэж ажиллахыг эрмэлзэж байна.  Мөн хорооны Засаг дарга сэтгэлзүйчийн ажлыг хийж байгаа шиг санагддаг.  Яагаад гэхээр манай өрөөнд амьдралын янз бүрийн боломж бололцоотой хүмүүс орж ирдэг. Асуудлаа ярьдаг. “Гэр өгөөч” гэсэн хүсэлт ч их ирж байна.  Нөгөө талаар хороонд тийм төсөв байдаггүй гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй.   Би 29 настай.  Хорооны Засаг даргаар хоёр жил ажиллах хугацаандаа энд сэтгэлтэй хүн л ажиллах  ёстой юм байна гэдгийг ойлгосон.

-Баянзүрх дүүрэг өнгөрсөн хугацаанд улс төрийн хувьд нэлээд  бужигналаа.   Хорооны үйл ажиллагаанд хэр нөлөөлсөн бэ?

-Ямар нэгэн нөлөөлөл байсангүй.  Улс төрийн өнцөг мэдээж гарна. Гэхдээ миний хувьд улс төр гэхээсээ илүү өмнөх ажлаа л сайн хийе гэж бодсон.  Манай хорооны иргэд орж ирээд л асуудаг л даа.  “За аль намын хүү вэ” гээд л. Би “Нам харгалзахгүй л та хэдтэйгээ яримаар байна” гэдгээ хэлдэг.  Ер нь иргэд маань хүртэл улс төр гэдэг зүйлд гүнзгий орсон нь мэдрэгддэг.  Тэгж ажилламааргүй байна.  Нам биш хороогоо төлөөлж ажиллахыг хичээж ирсэн.

-Та хүүхдийн аюулгүй байдалд нэлээд анхаарч ажилласан байна.  Цаашид ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

-Хүүхдийн аюулгүй байдал талдаа гэрэлтүүлэг дээр мөн анхаарч ажиллалаа. Зүүн Алтан-Өлгий хэсэгт зарим гудамж харанхуй байсан.  Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 58 хувьтай байсан бол одоо 86 хувьтай байна. Гэрэлтэй хороо болох ажлыг шат дараатай гүйцэтгэж байна.     Мөн манай хороо хоёр улсын цэцэрлэгтэй. Хувийн цэцэрлэгүүд ч дэм болж байна.  Зарим өрхийн хүүхдүүдээ хувийн хэвшлийн цэцэрлэгт хөнгөлөлттэй үнээр сургадаг.  Цаашид цэцэрлэг сургуулийн хүртээмжийн асуудалд анхаарч ажиллана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.24 ПҮРЭВ № 185 (6410)

 

tuyana
ajiliin amjilt hvsii erch hvchtei baigaraa
hiih gej baigaa ajiluudaa hiij chaddg hvn gej boddog zaluu boloson hvn shde amjilt
Tsendee
Mundag sain hun shuu😃
sain darga shv amjilt hvsie
Энэ залуу сайн ажилдаг хүн нэг бүрчилэн ярилцдагт нь баярладаг шүү
Мундаг залуу шүүү
Сайн байна уу манай хорооны дарга зарчимч ажилсаг залуу ажилд нь амжилт дүүргийн иргэдийн хуралд дэвшиж байгаа дэмжиж байна.
Зочин
Залуу хүн гэсэндээ хэлж ярьж байгаа нь эрч хүч хийе гэсэн сэтгэл ямар их мэдрэгдэж байнаа амжилт
Ulsaa
Amjilt💪💪💪👍
Peace
Amjilt💪
АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

Өчигдөр 16 цаг 55 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин