Л.БАТДОРЖ
Аугаа их эх орны дайны он жилүүдэд Монголын ард түмний Зөвлөлтийн ард түмэн, Улаан армид үзүүлсэн түүхэн тусламж, сэтгэл санааны асар их дэмийг дахин сануулах зорилгоор урьд өмнө нь нийтэд огт дэлгэж байгаагүй, архивын хосгүй үнэт, нэн ховор баримт, гэрэл зураг, дуу дүрс бичлэг, эд өлгийн үзмэрийг эх хувиар нь дэлгэсэн цогц үзэсгэлэнг Оросын шинжлэх ухаан соёлын төв (РЦНК)-д гарч байна.
Энэхүү үзэсгэлэнг Архивын ерөнхий газар, Үндэсний төв архив, ТЕГ-ын тусгай архив, БХЯ, БХЯ-ны цэргийн төв архив, ХХЕГ, Монгол цэргийн музей, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, маршал Г.К.Жуковын дурсгалын музей, Улсын хилийн музей зэрэг байгууллага хамтран зохион байгуулж буй юм.
Эх сурвалж: www.polit.mn