“Засагт хан”-ы харваач С.Анхмандах

2020-09-02
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ОЮУНЗУЛ

 

Залуусын тэр бүр сонирхоод байдаггүй сур харваан спортоор хичээллэдэг. Говь-Алтай аймгийн “Засагт хан” клубын харваач Спортын мастер С.Анхмандахыг онцоллоо.

 

С.Анхмандах нь МУИС-ийн гуравдугаар курсын оюутан. Сэргээгдэх эрчим хүчний ангид суралцдаг.  Тэрээр анх 15 настайдаа сур харваж эхэлсэн байна. Анх тэрээр буудлагын спортыг сонирхож байсан ч сүүлдээ монгол уламжлалаа бодоод нум сумаар харвахыг илүү их сонирхож суралцаж эхэлсэн байна. Одоо энэ спортоор хичээллээд таван жил болж байгаа бөгөөд энэ хугацаандаа чамлахааргүй их амжилт гаргаж спортын мастер болжээ. Түүнийг энэ спортод ороход нь угтаж авсан анхны багш нь Монгол Улсын хүндэт мэргэн харваач Т.Батмөнх юм. С.Анхмандах багшаасаа анх нум сум эвшээлгэж сурсан бөгөөд анхны багштайгаа нэг жил хичээллэж түүний дараагаар Б.Дашцэвэг багшдаа шавиар орсон байна. Харваа нь дотроо халх сур, урианхай сур, буриад сур гэсэн гурван төрөл байдаг. Эдгээр гурван харваа нь сумны жингээрээ хоорондоо ялгаатай байдаг аж. С.Анхмандах анх халх харваагаар харваж сурсан учраас энэ төрлөөр түлхүү хичээллэдэг байна. Цаашдаа тэрээр урианхай харваагаар хичээллэх зорилготой байгаа гэв. Учир нь урианхай харваа нь эр хүний тэсвэр тэвчээрийг их шаарддаг гэнэ. Урианхай харваа нь өвлийн улиралд мөсөн дээр харваж зуны улирал газар дээр харвадагаараа нөгөө хоёроосоо эрс ялгаатай юм байна. Мөн урианхай харваагаар зөвхөн эрэгтэйчүүд л хичээллэдэг юм байна. Сур харваа бол нэг ёсондоо тэсвэр тэвчээрийн спорт аж. Мөн тухайн харваачаас их мэдрэмж шаарддаг. Монгол хүмүүс ямар ч зүйлийг байгаль дэлхийтэйгээ холбоотойгоор хийдэг. Тухайн харваач салхины хурд, зогсож буй байрлал гээд бүхэл зүйлээ өөрөө мэдэрч байгальдаа уусаж байж нарийн тооцож байж харвадаг гэж С.Анхмандах хэлсэн юм. Энэ спортоор анх хичээллэхэд түүнд тийм ч хүндрэлтэй байгаагүй гэв. Эвсэл шаарддаг спорт тул өөрөө л хичээл зүтгэлтэй байвал хүнд хэцүү гэж шантрах зүйл бага. Хүмүүс нум сумаар харвахад гарандаа хүчтэй байх ёстой гэж ойлгодог. Энэ нь буруу ойлголт хүчтэй хүмүүс ирээд нумаа эвшээлгэж чаддаггүй бөх ч дийлэхгүй байх тохиолдол бий. Тиймээс энэ спорт бол цэвэр эв болон тэсвэр хатуужлын спорт. Наадмын талбайд гарсан харваачид хоёр цагт нэг удаа босож сумаа тавьдаг. Хүлээх хоёр цагийн хугацаандаа нумынхаа хувирал салхины хурд гээд бүх зүйлийг нарийн тооцож суудаг энэ бол тухайн харваачийн тэсвэр болон мэдрэмж юм. С.Анхмандах 2016 оноос хойш Б.Дашцэвэг багштайгаа өнөөдрийг хүртэл хичээллэж байгаа. Түүний амжилтын гараа 2016 онд  эхэлсэн гэж хэлж болно.

Сумынхаа тэмцээнд анх оролцоод сумын мэргэн цол хүртсэн бөгөөд түүний дараа 2017 оны хавар анх удаа улсын тэмцээнд орж тавдугаар байранд шалгарч байжээ. Түүнээс хойш болсон уралдаан тэмцээн бүрд оролцож тэргүүн болон дэд байруудад шалгарсан байна. 2018 оны Улсын аваргаар Хэнтий аймагт очиж дөрвөн өдрийн турш өрсөлдөж 75 метрийн зайд харваж 29 бай онож нэгдүгээр зэргийн эзэн болсон байна. Нийт 40 сум тавьснаас 29-ийг нь амжилттай харвасан. Тэрээр 18 настайдаа отго харваагаар 30 бай онож спортын дэд мастер болж байжээ. Мөн тэрээр улсын аварга шалгаруулах тэмцээнд орж 34 бай онож спортын мастерын болзол хангасан байна. Түүний хамгийн их хайрлаж хүндэлж явдаг харваач нь түүний багш Б.Дашцэвэг ажээ. Тэрээр багшаасаа суралцахаас гадна түүн шиг улсын мэргэн болохыг хүсдэг гэж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.2 ЛХАГВА № 169 (6394)

 

Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

2025-05-09
Улсын заан Б.Бат-Өлзий 9150 оноогоор чансааг тэргүүлж байна

Улсын заан Б.Бат-Өлзий 9150 оноогоор чансааг тэргүүлж байна

12 цаг 13 мин
МАН: Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

МАН: Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

12 цаг 17 мин
Оросын гимнастикч, Олимпын аварга Алина Кабаевагийн төрсөн өдөр

Алина Маратовна Кабаева 1983 оны  тавдугаар сарын 12-нд  тухайн үед ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Узбекистаны Ташкент хотод хөлбөмбөгчний гэр бүлд төрсөн.

19 цаг 40 мин
УИХ-ын ажлын хэсэг “Ухаахудаг”-ийг урагшлуулах уу, удаах уу?!

УИХ-аас баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг х

19 цаг 45 мин
Баялгийн сан бүрдүүлэх компаниуд “буулт” хийгээд эхэлжээ

Угтаа,  “…Баялгийн сан” хэмээх сэдэвтэй хаврын улс төр хахир өвлөөр л эхэлсэн. 2025 оны

19 цаг 45 мин
Роберт Кеннедигийн аллагын талаарх нэмэлт материалууд нууцаас гарав

Америкийн эрх баригчид АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннедигийн дүү

Уржигдар 14 цаг 37 мин
"Мөнхийн хороо" 24 улсад жагсжээ

2025 онд “Бессмертный полк” /Мөнхийн хороо/ олон нийтийн арга хэмжээ 24

Уржигдар 14 цаг 35 мин
МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

2025-05-09
Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

2025-05-09
Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

2025-05-09
Улсын заан Б.Бат-Өлзий 9150 оноогоор чансааг тэргүүлж байна

Улсын заан Б.Бат-Өлзий 9150 оноогоор чансааг тэргүүлж байна

12 цаг 13 мин